solongonews
Өвөр Монголын мөнгөн өвлийн аялал жуулчлалын наадам тун удахгүй болно
2018-12-18 10:28
Өвөр Монголын VI удаагийн мөнгөн өвлийн аялал жуулчлалын наадам ба Хятад улс Хөлөнбуйрын мөс цасны наадмын сурталчлан танилцуулах хурал саяхан Хөх хотод болж өндөрлөлөө.

Энэхүү наадам 12 дугаар сарын 23-ны өдөр Хөлөнбуйр хотын Хуучин барга хошуунд зохиогдоно.

Наадмын үеэр 2018 он Өвөр Монголын Хөлөнбуйр Хянган давааны мөс цасны өдөр, CCPC Хятадын улсын үйлдвэрлэсэн автомашины уралдаан, Манжуур хотын “Хятад, Орос, Монголын олон улсын мөс цасны наадам ба Хятад, Орос, Монголын үзэсгэлэнт элч олон улсын тэмцээн”, Эвенк үндэстний өөртөө засах хошууны “Өвлийн улирлын нүүдэл мал аж ахуйн соёлын наадам” зэрэг 27 төрлийн үндэстний онцлогт өвлийн улирлын аялал жуулчлалын үйл ажиллагаа зохиогдоно. Мөн биеийн тамир спорт, фото зураг, дуу хөгжим, зан үйл, цасанд гулгах зэрэг олон агуулгыг хамрах юм байна.

Тус удаагийн мөс цасны наадам нь “Өвөр Монголын үндэстний зан үйл ба мөс цасны өвөрмөц онцлогийг хүмүүст харуулж, үндэстний уламжлалт соёлыг уламжлан дэлгэрүүлэх” гол сэдвийн хүрээнд Өвөр Монголын өвөрмөц мөс цасны нөөц баялаг, түүх соёлыг хурсан олонд харуулж ойлгуулан онцлогт мөс цасны наадмын брэндийг бий болгож, Өвөр Монгол орны соёл аялал жуулчлалын хөгжлийг дэмжинэ.  

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл