solongonews
Бүсгүй хүнд өгөх 100 зөвлөгөө – 2
2015-12-28 18:21
Бүсгүй хүнд өгөх 100 зөвлөгөө нийтлэлийн үргэлжлэлийг хүлээн авна уу. Эхний дугаарыг эндээс уншина уу.
 
 
 
 
34. Бүгдийг өөрөө хийнэ гэсэн зангаа түр ч гэсэн мартаарай. Таны төлөө хийхийг хэн нэгэнд зөвшөөрөөрэй. 
35. Заримдаа хар даруулга дээр цагаан хувцас өмсөж байгаарай. Францчууд тэгж өмсдөг юм.
36. Жилд ядаж нэг удаа эмчийн үзлэгт орж байх хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн эмч, шүдний эмч, мөн ходоод гэдэсний хеликобактериа тоолуулж байхад гэмгүй. 
37. Ойр дотны хүмүүсээ хааяа ч гэсэн баярлуулж байгаарай. 
38. Үнэртэй ус хэрэглэхээ хэзээ ч мартаж болохгүй. Эмэгтэй хүнээс сайхан л үнэр үнэртэх ёстой. 
39. Хурц үнэртэй усыг зуны улиралд битгий хэрэглэ. Харшил авчирах нь их байдаг. 
40. Мэргэжлийн зураг авалтанд орох хэрэгтэй. Өөрийн залуу нас, үзэсгэлэн гоогоо зурагт буулгах нь ирээдүйд харахад сайхан. Зургаа авахуулж байхдаа өөртөө итгэлтэй байгаарай.
41. Төгсөлтийн баяраар цагаан даашинз битгий өмс. Цагаан даашинзыг зөвхөн хуримаараа л өмсвөл илүү дурсгалтай.
42. Дуртай ном, киноныхоо хамгийн их таалагдсан мөрүүд болох мэргэн үсгийг мартахгүй байхыг хичээж амьдралдаа хэрэгжүүлэхийг бодоорой. 
43. Шинээр гарсан дуу, кино, загвар, ном болон техникийг битгий алгас. Цаг үетэйгээ хөл нийлүүлж алхах хэрэгтэй.
44. Материаллаг баялгийг эзэмшихийн төлөө хэт их зүтгэх хэрэггүй. Үнэтэй утас, нөүтбүүк гэх мэт хэрэгслүүд хэрэгтэй ч өөрийн хэрэглээнд сэтгэл ханаж сурах хэрэгтэй. Өөрийгөө бусадтай харьцуулах, ялангуяа эд баялаг дээр харьцуулах нь хамгийн том тэнэглэл юм. 
45. 7 хоногт хэдэн цагийг өөртөө зарцуулж сурах хэрэгтэй. Ном унших, гадуур зугаалах, иог гээд өөртэйгээ харьцах зүйлд хэдэн цагийг зарцуулаарай.
46. Бэлгийн харьцааг хэт эрт эхлэх хэрэггүй. Тэр үнэхээр танд хайртай бол таныг хүлээж чадна шүү дээ. 
47. “Хог” хоол хэт их идэх хэрэггүй. Чипс, хийжүүлсэн ундаа, чихэр, амттан гэх мэт. Эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Дээрээс нь таргалуулах нь аргагүй.
48. Хоосон харьцаанд цагаа дэмий үрэх хэрэггүй. Та 2-ын харьцаа бүтэхгүй гэдэг нь илт байгаа бол өнгөрсөндөө харамсалгүйгээр урагш алх. Бүх эр хүн адил биш, өөр хүнийг хайгаад үз. 
49. Залуу насаа нэг компанид өнгөрөөх хэрэггүй. Найзуудтайгаа өөрийн лагер дээрээ эсвэл хөдөө салхинд гарж амралтыг өнгөрөө. 
50. Хэрвээ гэрийн тэжээвэр амьтан авсан бол өөрөө арчилж сур. Өнөөдөр бид 2 салхилсан гэхээс илүү их анхаарал тавь. Амьтан тэжээх гэж авсан бол зовоох хэрэггүй.
51. Наранд их явж борлох хэрэггүй. Цаашдаа нарны харшилтай болохоос гадна борлох нь ямар ч эмэгтэй хүнд таалагдахгүй. Тиймээс арьсандаа хайртай бай.
52. Заавал боловсрол эзэмших ёстой. Их сургууль, коллеж гээд юу ч байж болно. Талхны мөнгөө олох ухаантай байх нь чухал.
53. Удмаа харалгүйгээр авъяасаа хөгжүүл. Та юуны ч авъяастай байж болно. Өөрөө л хайж олох хэрэгтэй. Өөр хэн ч таны өмнөөс хайхгүй гэдгийг санаж яваарай.
54. Утсаар их ярьж хайран цаг хугацаагаа алдах шаардлагагүй.
55. Гэр бүлийнхнийгээ үргэлж үнсэж байгаарай. 
56. Хэрвээ сурдаг бол зуны амралтаараа цагийн ажил хийж үзэх хэрэгтэй. Дадлагын ажил бол бүр ч сайн. Хэрэглээний мөнгөө өөрөө олно гэдэг хамгийн сайхан нь.
57. Бусдад атаархах хэрэггүй. Атаархал гэдэг хүнд огт хэрэггүй зүйл. Тэр хүн өөрийн хийснээрээ л шагналаа авсан. Та ч гэсэн зүтгээд үз. Түүнээс илүү гарна гэдэгт итгээрэй.
58. Эцэг эхтэйгээ байнга ярилцаж бай. Ажил төрөл, хичээлээс амьдрал гээд юуны ч тухай хамаагүй ярилцаж байгаарай. 
59. Өөрийнхөө тухай муухайгаар бодохоо зогсоох хэрэгтэй. Та тарган, царай муутай биш. Та бол хамгийн үзэсгэлэнтэй нь, таныг хайрладаг хүмүүст ч мөн адил.
60. Маникюр, педикюрийг 7 хоногт нэг удаа хийж байх. Таны гар болон хөлний хумс үргэлж арчилгаа шаарддаг. Эмэгтэй хүнийг гараар нь тодорхойлдог.
61. Арга хэмжээнд очиж байх. Шинэ танилуудтай болж танилын хүрээ тэлэх болно. 
62. Тамхи битгий тат. 
63. Багштайгаа маргалдах хэрэггүй. Тэр ажлаа хийж яваа зүгээр л багш. Бусдын эвийг олох нь чухал юм шүү.
64. Таалагддаг залуу руугаа мессежээр булах утгагүй зүйл. Ихэнхи охидууд эмэгтэй хүн эхэлж залгах нь үнэ цэнэгүй гэж боддог. Үнэндээ хэвийн зүйл шүү дээ. Гэхдээ садаа болохооргүй байх нь зөв.
65. Харааны шил зүүдэг үү? Хааяа ч гэсэн линз зүүж байгаарай. Үнэндээ буруу хэрэглэснээс линз нүдэнд сөргөөр нөлөөлдөг.
66. Машин барьж сурах хэрэгтэй. Машин барьж сурсан бол машин засварын талаар бага ч гэсэн мэдлэгтэй байх хэрэгтэй. Үүний тухай аав, ах, найз гээд бүгд зааж өгөхөд бэлэн гэж бодож байна.
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл