Тус арга хэмжээ 2020 оны 02-р сарын 08-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Эх сурвалжийн мэдээлснээр энэ удаагийн цас мөсний соёлын наадам "Олимп залуусын хүсэл мөрөөдлийн илэрхийлэл болж, мянга мянган хүмүүсийг өвлийн спортод хамруулж, олимпын наадам хөгжил дэвшилд ач тусаа өгч, дэлхий нийтээрээ бие биенээ илүү сайн ойлгох боломжийг бий болгох" үзэл баримтлалын дагуу нээгдэж байна. “Шувууны үүр”, “Усан шоо” зэрэг талбай заалд, соёлын сурталчилгаа, шинжлэх ухаан, технологийн үзэсгэлэн, цас мөсний туршлага, олон нийтийн халамжийн арга хэмжээгээр дамжуулан, Хятадын соёл, өвлийн спорт, олимпын үзэл санааг нэгтгэж, өвлийн олимпын өвөрмөц онцлог, нийт ард иргэдийн оролцоотой цас мөсний сэдэвт соёлын үйл ажиллагааг бий болгож, 2022 оны Бээжингийн өвлийн олимпд бэлтгэл хангах зорилготой.
II удаагийн ”Уулзалт 2022” цас мөсний соёлын наадам нээлтээ хийлээ
2019-12-27 20:25
II удаагийн ”Уулзалт 2022” цас мөсний соёлын наадам 12-р сарын 26-ны Бээжингийн Олимпын төв дүүрэгт нээлтээ хийлээ.
Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
