Хятадын Төвийн цаг уурын товчоо 27-нд хэт халууны ягаан өнгийн сэрэмжийн дохиог үргэлжлүүлэн гаргасан байна. Хятадын өмнөд нутагт цаг агаарын хэт халалт болж, 7 дугаар сарын сүүлч болтол үргэлжилнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна.
7 дугаар сарын 20-оос Хятадын Сы Чуаны хотгорын төв зүүн хэсэг, Хөх Мөрнөөс өмнөх нутгийн зүүн хэсэг, Хуай Хэ голын зүүн хэсгээр хэт халуун үргэлжилсээр бусад нутгуудаар өргөжин тэлсээр байна. 23-наас эхлэн төв, зүүн нутгийн ихэнх нутгаар хэт халалт болж, 40 хэмээс дээш хүрч халж байна.
Төвийн цаг уурын товчооны ахлах ажилтан Ма Шюе Куань хэлэхдээ: - Энэ жилийн хэт халалт нийт нутагт нөлөөлж, хүч нь их байгаа бөгөөд үргэлжлэх цаг нь ч урт байна. 7 дугаар сарын 27-29-нд бороо орох төлөвтэй байна. Энэ үеэр дулааны хэм буурна гэжээ.
