solongonews
Долоодугаар сарын эдийн засгийн үзүүлэлтийг нийтлэв
2021-08-16 16:30
Долоодугаар сарын эдийн засгийн үзүүлэлтийг нийтлэв.

Үндэсний Статистикийн Газраас 16-нд нийтэлсэн 07-р сарын макро эдийн засгийн тоо баримтаас үзвэл 07-р сард Хятадын жилийн орлого нь 20 сая юаниас давсан аж үйлдвэрийн нэмүү өртөг өнгөрсөн оны мөн үеэс 6.4 хувиар өссөн нь 2019, 2020 оны мөн үеийн түвшнээс хурдтай өсөн нэмэгдсэн бөгөөд хоёр жилийн дундаж өсөлтийн хурд 5.6 хувьд хүрсэн байна.

Нийгмийн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдааны нийт борлуулалт 3 их наяд 492 тэрбум 500 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.5 хувиар өсч, 2019, 2020 оны мөн үеийн өсөлтөөс дээгүүр байж, хоёр жилийн дундаж өсөлтийн хурд 3.6 хувьд хүрсэн үзүүлэлт юм.

01-ээс 07-р саруудад Үндэсний үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеэс 10.3 хувиар өссөн бол 01-р сараас 07-р сарыг хүртэл бүх улсын хот, суурингуудын шинээр нэмэгдсэн хөдөлмөр эрхлэгчид 8.22 саяд хүрч, бүтэн жилийн зорилтын 74.7 хувийг биелүүлжээ.

Хятадын Бодлого судлалын хүрээлэнгийн Эдийн засгийн бодлогын хорооны дэд дарга Шюй Хүнцай хэлэхдээ, Хятадын эдийн засаг ерөнхийдөө тогтвортой сэргэлтийн хандлагаа барьсаар байна. Энэ нь макро эдийн засгийн үндсэн өгөгдөл нь төсөөлөлдөө нийцэж, аж үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтын өсөлтийн сэргэлт харьцангуй сайн байж, хэрэглээ, гадаад худалдаа сайжирч, үнэ харьцангуй тогтвортой, ажил эрхлэлтийн байдал сайн байгаатай холбоотой юм. Хятадын эдийн засгийн бүтэц улмаар боловсронгуй болж, эдийн засгийн өсөлтийн чанар чансаа дээшилж байна гэжээ.

Тоо баримтуудаас, Хятадын дээд технологийн үйлдвэрлэл, үйлчилгээний салбар хурдтай нэмэгдэж, гадаад худалдаа нь цаг хугацааны гол талыг барьж чадсанаар гадаад өсөлтүүдийг биелүүлж чадсаныг бид харж болно. Гэвч дэлхийн эдийн засаг хэвийн болсны дараа өсөлт аажмаар буурна, энэ бол хэвийн үзэгдэл юм. Ерөнхийдөө Хятадын эдийн засаг тогтвортой эерэг хандлагаа хадгалсаар ирсэн бөгөөд дараагийн шатанд дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх нь гол ажил хэвээр байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл