solongonews
Шилийнгол аймгийн Онцгой байдлын газраас “2 · 23”-ны том ослын байдлыг шийдвэрлэх тухай хэвлэлийн бага хурал хийв
2019-02-25 11:30
Шилийнгол аймгийн Онцгой байдлын газраас “2 · 23”-ны том ослын байдлыг шуурхай шийдвэрлэх хэвлэлийн бага хурал хийв.

  Шилийнгол аймагт 02 дугаар сарын 24-ний өглөөний 05:00 цагт, “2 · 23”-ны том ослын хүнд байдлыг шуурхай шийдвэрлэх ажлыг удирдах Онцгой байдлын газраас хэвлэлийн бага хурал хийж, 02 дугаар сарын 23-ны өдөр Баруун Үзэмчин хошууны Ень Мань уурхайн үйлсийн компанид гарсан ослоор олон хүн амиа алдаж, гэмтсэн тухай мэдэгдэв.

   02 дугаар сарын 23-ны үдийн өмнөх 08 цаг 20 минутын үеэр Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошууны Ень Мань уурхайн хязгаарлагдмал компаний зөөврийн тэрэг налуу замаар уурхайн худаг уруу бууж ажилчид хүргэх үед тэрэг зогсоох тоормосонд асуудал гарч, автын том осол гарсан байна. Хэвлэлийн бага хурал хуралдах хүртэл хугацаанд 21 хүн амиа алдаж, 29 хүн гэмтээд байна. Эмч сувилагчид гэмтсэн хүмүүст яаралтай түргэн тусламж үзүүлэн эмнэн авралт хийж, ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.

ХКН-ын төв хороо, Төрийн зөвлөл энэхүү ослыг дээд хэмжээгээр чухалчлан үзэж, гэмтсэн хүмүүсийг эмнэн аврах ажил ба амиа алдсан болон гэмтсэн хүмүүсийн гэр бүлийнхнийг онцгой анхааран, тэр даруйд нь чухал зааварчилгаа өгсөн байна. Түүнчлэн ослыг шийдвэрлэх ажлыг сайтар хийх тухай тодорхой шаардлага гаргаад байна. Энэхүү хүнд байдлыг шуурхай шийдвэрлэх Онцгой байдлын газрын дэд яамны дэд сайд Фү Жяньхуа 23-ны оройн 22:00 цагт тухайн талбайд хүрч, бүх ажлыг удирдав.

Өөртөө Засах Орны Намын хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн 23-ны орой Шилийнгол аймагт очиж, түүнээс түрүүлж очсон Өөртөө Засах Орны байнгын дэд тэргүүлэгч Ма Шюайжюүньтэй хамтдаа гэмтэж бэртсэн хүмүүс ба тэдний гэр бүлийнхэнтэй уулзаж осол гарсанд харамсаж буйгаа илэрхийлж, сэтгэлийн дэм өгсөн байна. Улмаар тухайн талбайд ажиллаж, ослыг шийдвэрлэх байдлын мэдэгдлийг сонсон, гэмтсэн хүмүүст даруй түргэн эмнэлгийн тусламж үзүүлж аврах, ослыг шалган шийдвэрлэх, аюулгүй байдлыг зөрчсөн шалтгааныг илрүүлж шийдэх зэрэг ажилд тодорхой шаардлага тавив.

Энэхүү осол гарсны дараа Шилийнгол аймаг нь аймгийн Намын хорооны нарийн бичгийн дарга Лүө Хүзайгаар ерөнхий удирдлага болгосон “2 · 23”-ны ослын хүнд байдлыг шийдвэрлэх газраас ажлын хэсгийг маш түргэн байгуулж, нэгдсэн байдлаар тохируулах, тусгай ажлыг тусгай хүн хариуцах ажлын төлөвлөгөө гаргаж, эмнэлгийн тусламж үзүүлж аврах, нас барагсдын хойдох ажил явдлыг нь шийдвэрлэх зэрэг ажлын багууд байгуулж, үүргийн хувиараар ажлаа түргэн өрнүүлэв. Одоогоор гэмтэж бэртсэн хүмүүсийг Шилийнгол аймгийн эмнэлэг ба Шилийнгол аймгийн монгол эмнэлэгт шуурхай эмчилж байна. Хоёр эмнэлэг хүнд том ослын нөхцөл байдлыг шийдвэрлэх ажлын төслийг даруй түргэн эхлүүлж, хамгийн сайн тусгай мэргэжилтнийг шилжүүлэн цуглуулж оношлох ба авран туслах ажлыг өрнүүлэн, гэмтсэн хүмүүсийг нэг нэгээр нь эмчлэх төсөл тогтоож, гэмтсэн хүн нэг бүрт “Нэг эмч, нэг сувилагч” оноон нарийн оновчтой эмчилж, үүний зэрэгцээ бие сэтгэлийн эмч хуваарилан сэтгэлзүйн эмчилгээ хийлгэх, мөн Өвөр Монголын Ардын эмнэлэгтэй хамтран цаг тухайд нь шийдвэрлэх хамтарсан оношлогоо хийж байна. Өөртөө Засах Орноос томилсон нэгдүгээр тусгай мэргэжилтний дугуйлан 23-ны оройн 19 цаг 30 минутад хүрч ажлаа өрнүүлэн, хоёрдугаар тусгай мэргэжилтний дугуйлан 24-ний өглөө хүрэв.

Өвөр Монголын Өөртөө Засах Орноос нэгэнт байнгын дэд тэргүүлэгч Шюайжюүниар ажлын багийн дарга болгосон “2 · 23”-ны ослын байцаалтын ажлын хэсэг томилж, ослын байцаалтыг эрчимтэй өрнүүлэн байцаалтын дүнд үндэслэж, ослын хэрэгт холбогдох хариуцлагатай хууль тогтоолын дагуу зүй ёсоор шийдвэрлэх бөгөөд хэвлэл мэдээллээр дамжуулан байцаалтын дүнг цаг тухайд нь олон нийтэд нийтлэхээр болов.

 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : http://www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл