Дурлалыг аз жаргалтай байлгах нууц
2015-12-28 18:21
Бидний ихэнхи нь дурлалцаж байгаа байх гэж найдаж байна. Та 2 хэр байна даа? Зарим нь харилцаандаа болгоомжтой, анхааралтай хандаж байгаа байх. Харин зарим нь гадуур хөтлөлцөөд, үнсэлцээд л...
Миний бодлоор эмэгтэй бүрт бүтэлгүй дурлалын түүх байгаа байх. Өмнөх залуус чинь тантай гадуур хамт явж, кинонд урьж, тэврэлдэх г.м хамт байсан, гэхдээ ямар ч сэтгэлийн холбоо байхгүй байсан байх...
Тиймээ, ийм харилцааг нэрлэх хэцүү. Тэр хүнийг чи хараад л “Тэр бол миний л залуу “ гэсэн бодол орж ирэхгүй байсан. Тэгээд л аяандаа салсан.
Харин энэ түүхийг битгий давт. Таны дэргэд байгаа залуу таны хамгийн ойр дотны хүн, сэтгэлээрээ холбогдсон хүн байх ёстой, тийм биз? Би ч гэсэн хайр дурлалдаа алдаа гаргаж байсан. Миний алдаа бүр биднийг салгахад илүү ойртуулж байсныг би олж мэдсэн юм.
Тиймээс хайртай залуутайгаа үүрд хамт байхын тулд, харилцаагаа БҮТЭН байлгахын тулд та юу хийх ёстой вэ? гэсэн асуултанд хариулт өгье.

Алдаа №1 – Түүнийг доогуур үнэлэх
Энэ алдааг би хийж байсан. Би найз залуугаа дураараа нэрлэж хэлдэг байсан тэнэг, дурак, идиот гэх мэт. Эрэгтэй хүн гаднаа дургүй байгаагаа илэрхийлэхгүй байж болно.
Гэхдээ дотроо бол тэр эр хүн шүү дээ. Та түүний дургүйг хүргээд байвал тантай хамт байх хүсэл буурдаг. Тиймээс үүнийг эсэргээр хийх хэрэгтэй. Хайртыгаа үргэлж магтаж, тэр бол таны баатар гэдгийг түүнд сайн ойлгуулж чадвал тэр таны дэргэд таныг хэзээд хамгаалахад бэлэн байх болно.

Алдаа №2 – Анхаарал муу тавих
Тэр таныг болзоонд урих болгонд ихэнхидээ та үнэд орж завгүй, ажилтай байна гэж хэлдэг байх. Бас түүнд хайр хүргэм сайхан үгс маш ховор хэлж, бичдэг үү?
Үүний үр дүнд түүнд анхаарал дутах бөгөөд энэ хоосон зайг нөхөхийн тулд өөр анхаарал халамж хайж эхэлдэг юм шүү. Та түүнд чин сэтгэлээсээ Хайртай гэж хэлээд зөөлөн тэврээрэй. Түүний цоггүй харцанд шууд л гал асах болно. Чихэр шиг үгийг хааяа хэлэх хэрэгтэй.

Алдаа №3 Өөр залуусын асуудал
Тэр таных л бол таных! Та түүнийх л бол түүнийх! Та 2-ын дунд өөр ямар ч илжиг жороолох хэрэггүй. Хэрвээ та энэ хайраа хөргөөхийг хүсэхгүй байгаа бол үүнийг л баримтал. Харин өөр эмэгтэй хүн гарч ирвэл түүнтэй сайн ярилц.
Нэгэн хэвийн/уйтгартай/хөндий харьцааг яаж дулаан, удаан байлгах вэ?
За миний бодлоор энэ бол эрэгтэй хүний хэрэг юм шиг санагддаг. Тэр танд цэцгийн баглаа хааяа хааяа өгч, ямар нэгэн романтик зүйл эсвэл танд зориулж шүлэг зохиох гэх мэт энэ бол түүний хэсэг.
Үнэндээ хайр дурлалын өнгийг эрэгтэй хүн илүү сайн гаргаж өгдөг юм шиг байгаа юм. Гэхдээ эмэгтэйчүүд бид ч гэсэн туслана шүү. Таныг тэр баярлуулсны хариуд амттай хоолл, бялуу хийж өгөх, халуун дулаан үг үргэлж хэлэх, түүнд нэг өдрийг зориулах гээд сайхан зүйлс олон бий.
ХАМГИЙН ГОЛ НЬ!!!
Наашаа анхаар! Та түүнтэй энэ бүх амьдралыг туулж чадна гэдэгтээ бат итгэ.
Энэ яг үнэн байдаг. Хэрвээ та “Заа даа, нээх удахгүй салах байхоо” гэж бодвол яг тийм явдал болдог шүү. Тиймээс бие биедээ итгэх итгэлээ битгий алдаарай, хосууддаа.
Кана
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
