“Mercer” олон улсын зөвлөгөөний фирмээс гаргасан 2018 оны судалгаанаас үзэхэд Хонконг нь гадаадад тогтмол амьдрах хүмүүсийн хувьд хамгийн өртөг өндөртэй хотоор тодорчээ.

Энэхүү судалгааг орон сууцны үнэ, тээврийн хэрэгсэл, хувцас, хоол, ус, кофе, бензин, сүү, талх, шар айраг, киноны тасалбар гэх зэрэг 200 гаруй эд зүйлийн үнийг харьцуулж, гаргасан байна.
“Mercer” эх орноо орхин гарч байгаа хүмүүсийг тодорхой нэг хугацаанд төрөлх эх нутгаасаа өөр улс оронд ажил хөдөлмөр эрхлэхийг хэлнэ гэж тодорхойлжээ.
Энэ жил Токио хоёрдугаар байранд орж, Цюрих, Сингапур, Сөүл хотууд удаалжээ. Ийнхүү 24 дэх удаагийн тус судалгаагаар Азийн орнууд тэргүүлж байна. Харин гадаадад оршин суухад хамгийн өртөг бага орноор Тунис, Бишкекийн дараа 209 дүгээр байранд Ташкент оржээ.
“Mercer”-ийн олон улсын хөдөлгөөний удирдагч Вайвоне Трабер “Хятадын хүчтэй мөнгөний бодлого, цэцэглэн хөгжиж буй эдийн засаг тус улсын юанийг олон улсын валют болгох, Хятадын хотуудын үзүүлэлтийг сайжруулахад түлхэц өгчээ” гэсэн юм.
Барууны орнууд АНУ долларын эсрэг өөрийн үнэ ханшийг барьсны үр дүнд гадаадад оршин суух өртөг ихэссэн. Харин АНУ-ын хотуудын өртөг бусад улсын валютаас хамааран багассан байна.

Гадаадад оршин суухад хамгийн өртөг өндөртэй 15 хот:
1.Хонконг (Хятад)
2.Токио (Япон)
3.Цюрих (Швейцар)
4.Сингапур
5.Сөүл (Өмнөд Солонгос)
6.Луанда (Ангол)
7.Шанхай (Хятад)
8.Нджамена (Чад)
9.Бээжин (Хятад)
10.Берн (Швейцар)
11.Женев (Швейцар)
12. Шэнзэн (Хятад)
13.Нью Йорк (АНУ)
14.Копенхаген (Дани)
15.Гуанжоу (Хятад)
