Жэн Вань хурдны төмөр замын Хү Бэй мужийн барилгын хэсгийг хэсгийг Хятадын Төмөр замын 11-р товчоо гардан гүйцэтгэж байна.

Хү Бэй мужийн Нань Жан шяниар 5506 метр дайран өнгөрч буй тухайн хэсгийн газар зүйн байрлал нь хурдны зам тавихад ихээхэн хүндрэлтэй юм. Энэ сарын 12-ны өдөр тус уулархаг хэсгийн барилгын ажил амжилтай дуусчээ.

Жэн Жөүгээс Вань Жөү хүрэх хурдны зам нь нийт 818 километр, 350км/цагийн хурдтай юм. Хятад улсын "Босоо найм, хөндлөн найм чиглэлд зам тээврийг хөгжүүлэх зорилт" нь нэн чухал төсөл юм. Жэн Вань хурдны төмөр замын 90 хувь нь уул нүхлэх зайлшгүй шаардлагатай барилгын нүсэр бүтээн байгуулалт билээ. Чухам тиймээс Хятадын уулархаг бүсийн хурдны төмөр замын барилгын ажил дэлхийн хурдны замын хамгийн хүнд ажилд тооцогдох юм.


