solongonews
Энэ зун элбэг ургац авч байна
2023-07-17 11:22
Энэ зун үр тарианы элбэг ургац авч байна.

2023 онд Хятадын зуны үр тарианы үйлдвэрлэл 146.13 сая тонн болсон нь өмнөх оноос 1.274 сая тонн буюу 0.9 хувиар буурчээ. Зохих хэмжээгээр буурсан хэдий ч харьцангуй өндөр түвшинд байж, элбэг ургац авч байна гэж 15-нд Хятадын Үндэсний статистикийн газрын мэдээнд дурджээ.

Зуны үр тарианы талбай нэмэгдэж байгаа бөгөөд 2023 онд улсын хэмжээнд зуны тариалалтын талбай 26.609 сая га болж, өмнөх оноос 78.5 мянган га буюу 0.3 хувиар нэмэгдэж, гурван жил дараалан өссөн хэвээр байна.

Зуны үр тарианы га бүрээс авах ургац бага зэрэг буурсан байна. 2023 онд нэг га талбайгаас авах ургац 5491.8 кг байгаа нь өмнөх оноос 64.3 кг/га  буюу 1.2  хувиар буурсан үзүүлэлт юм.

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл