Орчин үеийн үндэстний цөөнхийн бүсгүйчүүдийн сэдэвт уран зургийн үзэсгэлэнгийн анхны өртөө болох Хөххот дахь үзэсгэлэн Өвөр Монголын Уран зургийн ордонд 6 дугаар сарын 26-ны үдээс өмнө нээлтээ хийсэн байна.

Тус үзэсгэлэнг Өвөр Монголын Өөртөө Засах Орны Утга Урлагийн Холбоо, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Уран Зураачдын нийгэмлэгээс санаачлан зохион байгуулж, Хятад улсын 30 муж, орон, хотоос ирүүлсэн 500 гаруй уран зургийн бүтээлээс 170 гаруй бүтээлийг нь шалгаруулан гаргаж дэлгэн үзүүлсэн байна. Өвөр Монголын Урлагийн Дээд Сургуулийн уран зургийн багш Гэрэлтийн “И үндэстний бүсгүйчүүдийн хувцас засал” гэх уран бүтээл тус үзэсгэлэнд дэлгэгджээ.

Орчин үеийн үндэстний цөөнхийн бүсгүйчүүдийн сэдэвт уран зургийн Хятад улсын цар хүрээн дэх үзэсгэлэн нь шинэ зуунаас хойших Хятад улсын бүх газар нутгийн үндэстний цөнхийн бүсгүйчүүдийн дүр төрх, дотоод сэтгэлгээний өөрчлөлтийг зураачдын урлагийн мэдрэмжээр дамжуулан илрүүлж, үндэстний бүсгүйчүүдийн үйлдвэрлэл амьдрал дундах чухал байр суурь, үйл хэргийг харуулахыг зорьсон байна.

Хөххот дахь үзэсгэлэн нь 6 дугаар сарын 26-ны өдрөөс 7 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл үргэлжлэх бол дараагийн өртөө болох Бээжин, Харбин, Шэнь Жэнь, Күнь Мин, Өрөмч зэрэг хотуудаар дэлгэгдэх болно.


