Хятадын Худалдааны яамны саяхан нийтэлсэн тоо баримтын дагуу, 11-р сард Хятадын хэрэглээний зах зээл тогтвортой сэргэлт, өсөлтөө хэвээр хадгалжээ. Нийгмийн хэрэглээний жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 5.0 хувиар өссөн бол өсөлтийн хурд нь өмнөх сараас 0.7 нэгжээр илүү байж, энэ оны 8-р сараас хойш дараалан дөрвөн сар өсөлтийн хурдаа нэмсэн аж. Худалдааны яамнаас хяналт судалгаанд хамрагдсан жижиглэнгийн худалдааны 8000 гаруй компанийн борлуулалт өнгөрсөн оны мөн үеэс 2.6 хувиар өссөн бол өсөлтийн хурд нь өмнөх сараас 0.4 нэгж нэмэгджээ.
Ерөнхийд авч үзэхэд, Хятадын хэрэглээний зах зээлд дараах таван онцлог шинж харагдаж байна:
Нэг. Бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа хурдтай өсөн нэмэгдэв.
Хоёр. Хөдөө орон нутагт жижиглэнгийн худалдааны өсөлтийн хурд хот суурингийнхаас түргэн болов.
Гурав. Хүмүүс бүтээгдэхүүний чанарыг чухалчилж байгаа нь импортын өсөлтийг дайчлав.
Дөрөвт. Онлайн жижиглэнгийн худалдааны хувь хэмжээ үргэлжлэн өсөн нэмэгдсэн.
Тав. Оршин суугчдын өргөн хэрэглээний барааны үнэ тогтвортой байгаа зэрэг болно.
