solongonews
Ажил эрхлэлтийг тогтворжуулах симпозиум зохион байгуулав
2019-08-20 16:46
Ажил эрхлэлтийг тогтворжуулах симпозиум зохион байгуулав.

Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 08-р сарын 19-нд Хармөрөн мужийн Харбин хотод зарим муж хотуудын ажил эрхлэлтийг тогтворжуулах талаар симпозиум зохион байгуулж, ажил эрхлэлтийг цаашид тогтворжуулах бодлого арга хэмжээг судалж, байршуулсан байна.

Симпозиумын үеэр Ли Кэчян Хармөрөн, Хэбэй, Шаньдүн, Хүнань, Шаньши зэрэг мужийн албаны хүмүүсийн илтгэлийг сонссон юм. Тэрээр: Энэ онд Хятадын эдийн засгийн үйл ажиллагаа тогтвортой, ахицтай байна. Оны эхний 7 сард нийт хот сууринд шинээр 8.67 сая хүнийг ажлын байраар хангасан гэжээ.

Ли Кэчян хэлэхдээ: Олон нийтийн бизнес эрхлэлт, инновацыг улам эрчтэй дэмжиж, бизнес эрхлэлтээр ажил эрхлэлтийг хүчтэй дайчлах хэрэгтэй. Дотоодын зах зээлийн давуу талыг ашиглан “интернет +”, дижитал эдийн засаг зэрэг олон салбарыг хөгжүүлж, ахмад настан, нялх хүүхдийн асрамж, эрүүл мэнд гэх зэрэг орчин үеийн үйлчилгээний салбарыг эрчтэй хөгжүүлж, ажлын байрны асар их боломжийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэжээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл