solongonews
“Хятад-Монголын найрамдлын дуу” хүндэтгэлийн тоглолт боллоо
2019-11-30 20:53
“Хятад-Монголын найрамдлын дуу” хүндэтгэлийн тоглолт болов.

    БНХАУ, МУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан, БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ, Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын Төв, МУ-ын Нийслэлийн Засаг даргын тамгын газраас ерөнхий зохион байгуулж, МУ-ын Консерваторын Үндэсний Хөгжмийн Мэргэжлийн Сургууль, МУ-ын Үндэсний Үлээвэр Найрал Хөгжмийн Холбоо зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагуудын хамтран зохион байгуулсан “Хятад-Монголын найрамдлын дуу” хүндэтгэлийн тоглолт 11 дүгээр сарын 29-нд Улаанбаатар хотноо БНХАУ-аас МУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн тэргүүн Ли Вэй, Улс төрийн зөвлөх Ли Яньжюнь, Улаанбаатар дахь Хятадын Соёлын төвийн дэд дарга н.Хасбагана, МУ-ын Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газрын дарга Н.Мандуул, МУ-ын соёл, урлагийн салбарын уран бүтээлчид, МУ-д оршин амьдарч буй хятад цагаач иргэд, МУ дахь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, Күнзийн институт, Хятадын сайн дурын багш нар, Хятад улсаас МУ-д сурч буй оюутан сурагчдын төлөөлөл болон Хятад, Монгол хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид, үзэгчид зэрэг 600 орчим хүн тус хүндэтгэлийн тоглолтыг үзэж сонирхлоо.

Хүндэтгэлийн тоглолтод МУ-ын залуу уран бүтээлчид урилгаар оролцож, Хятад, Монгол хоёр орны сонгодог уран бүтээлүүдийг тоглож, хоёр ард түмний уламжлалт найрамдал нөхөрлөл, гэрэлт ирээдүйг ая дуу, хөгжим бүжгээрээ уянгалан дүрсэлж харуулав. Хүндэтгэлийн тоглолт Хятадын хөгжмийн зохиолч Хуан Хайхуайны ая “Морин уралдаан” хөгжмөөр эхэлж, н.Хасбагананы үг “Хятад, Монголын найрамдлын дуу”-ны эгшиглэнт аялгуугаар өндөрлөв.

 

 

Зохиогч: Сэтгүүлч О.Дарамбазар мэдээлэв
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл