Ээж бүхэндээ ...
2015-12-28 18:21
Нарны алтан цацаргаас олж харсан юм шүү, үр чамайгаа. Өглөөний гэгээг тосон тосон гүйх жаахан охин байхдаа л чиний тухай боддог байлаа.
“Ээж болохоороо ингэнэ...” гэж түмэн хүсэл цуглуулдаг байлаа даа, үр минь. Хорвоогийн хамгийн сайхан жамыг зөнгөөрөө мэдэрдэг байсан болоод л тэр дээ.
Шувуудын хөөрхөн шулганаанаас чинийхээ дууг сонсдог байсан юм шүү, үр минь. Чанадын чанад дахь хүсэлд чи минь байсан болохоор л тэр дээ. Өөрөө жаахан байж, чиний тухай боддог байсан нь нүгэл биш дээ, ямар. Өчнөөн жил хүсэл сэтгэлээсээ ургуулсан үрээс чи дэлгэрсэн нь энэ юм.
Саванд суулгасан цэцгийн үр сарын дотор л цэцэглээд ирнэ. Хурдан дэлгэрсэн шигээ, хурдан хагдарна.
Санаандаа, бодолдоо, хүсэл мөрөөдөлдөө суулгасан хүний үр минь... Хүү минь чи ээжийнхээ тэсвэрийг шалгаж, тэвчээрийг баран баран ирсэн. Түүн шигээ удаан, маш удаан насална аа. Нарнаас үсэрсэн оч болохоор гэрэлтэж явна, насаар минь баярлуулах болохоор дэлгэрч явна.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
