solongonews
XIV удаагийн монгол үндэстний хувцас загварын наадам тун удахгүй болно
2017-11-17 17:43
XIV удаагийн монгол үндэстний хувцас загварын наадам 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 12 дугаар сарын 1-ний өдрүүдэд болно.

Өвөр Монголын Өөртөө Засах Орны Аялал Жуучлалын Хөгжлийн Зөвлөлөөс хэвлэлийн бага хурал зохион байгуулж, XIV удаагийн монгол үндэстний хувцас загварын наадам болох тухай танилцуулав.

Энэ удаагийн монгол үндэстний хувцас загварын наадам нь Өвөр Монголын баялаг түүх соёл болон үндэстний зан заншлыг харуулж, аялал жуучлал, соёлын нэгдлийг түлхүү ахиулахаар зорилго болгож байгаа юм. Наадмын арга хэмжээ 2003 онд Улаанхад хотод анх удаа зохион байгуулагдсан бол өнөөг болтол 13 удаа амжилттай зохион байгуулагдсан байна. Хамгийн анх удаад 18 баг оролцож байсан бол жил ирэх тусам нэмэгдсээр энэ удаад 142 баг оролцохоор бүртгүүлсэн болно.

Наадмын арга хэмжээ нь 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 12 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

11 дүгээр сарын 27-ны өдрийн 9:00-9:30, Улаан театрын нэгдүгээр давхарт наадмын нээлтийн ёслол болно.

11 дүгээр сарын 27-ны өдрийн 10:00 цагаас 29-ний өдрийн үдээс хойно хүртэл Улаан театрын тавдугаар танхимд монгол үндэстний хувцас загварын тэмцээн зохион байгуулна.

11 дүгээр сарын 30-ны өдрийн 9:00, Өвөр Монголын Зочид Буудалд монгол үндэстний хувцас загварын соёл, аялал жуучлалын нэгдэл хөгжлийн судалгааны их хурал болно. Мөн тус өдрийн үдэш Улаан театрын тавдугаар танхимд шагнал гардуулах ёслолыг зохин байгуулна.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : “Солонго” мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл