solongonews
Хятадад агаарын чанарын нэгдсэн стандарт нэвтрүүлнэ
2016-03-23 17:08
Хятадад агаарын чанарын нэгдсэн стандарт нэвтрүүлнэ.

Хятадад улс даяар баримтлах агаарын чанарт хяналт тавих нэгдсэн стандарт боловсруулан хэрэгжүүлнэ гэж тус улсын Цаг уурын газрын дарга Жэн Гүөгуан мэдэгджээ.

“Агаарын бохирдлын асуудалд олон нийтийн анхаарал хандуулах нь улам нэмэгдэж буйг харгалзан бид их хэмжээний утааг ангилах үндэсний стандарт боловсруулахаар Хүрээлэн буй орчныг хамгаалах газартай хамтран ажиллана. Тухайлбал, одоо Бээжин, Тяньжин хот болон Хэбэй мужийн агаарын чанарын нэгдсэн стандарт боловсруулах ажлыг хийж байна” гэж тэрбээр хэлсэн байна. “Бид агаар бохирдуулагч хорт бодисуудад тавих хяналтаа чангатгаж, цаг агаарын урьдчилсан мэдээний тоон системийг сайжруулна” гэж тэрбээр мэдэгджээ. Түүний хэлснээр, Хятад цаг уурын системээ 2020 он гэхэд шинэчилж дуусна.

Хятадын олон хотод агаар асар их бохирдолтой байгаа юм. Өнгөрсөн оны намар өвөл Бээжин болон бусад томоохон хотод агаар их хэмжээгээр бохирдсоны улмаас экологийн аюулын “улаан”, “улбар шар” түгшүүрийг хэд хэдэн удаа зарласан юм.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Ардын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл