Цэнгэлбаяр:
- Бү Шяолинь дарга “Засгийн газрын ажлын тайлан”-даа хөдөө орон нутгийг эхлээд хөгжүүлж, хөдөө орон нутгийн шинэчлэлтийг хурдасгана гэж дурсан юм. Миний бодлоор хөдөө орон нутгийг хөгжүүлэхэд орчин цагийн мал аж ахуйн системийг бүрдүүлэхэд зам харилцааны баталгаа бол амин судас болно гэжээ.
Цэнгэлбаяр энэ удаагийн “Хоёр чуулган”-д “313 мужийн зэрэглэлийн хурдны замын Хөвөөт шар хошууны Шинэбулаг суурингаас Сөнид баруун хошууны Хөв хүрэх хэсгийг засан сайжруулах санал”, “Зүрх-Хөвөөт шар-Хуадэ хүрэх төмөр зам засах”, “хөдөө орон нутгийн цахилгааны үнэ өндөр байгаа байдалд төлөвлөлт хийх” зэрэг санал авч ирсэн байна.
- Одоогоор хурдны зам бол Хөвөөт шар хошууны цорын ганц зам тээвэр. Гол хоёр шугамын нэг нь болох X509 зам шугам нь хошууны зүүн баруун захыг холбодог ч уг зам нь хүнд ноцтой эвдэгдэж тээвэр хийхэд хэцүү болжээ. 313 мужийн замын Мянгатаас Шинэбулаг хүрэх хэсэг X509 шугамыг засан сайжруулсан боловч бүх шугам нэвтрээгүй гэлээ.
Цэнгэлбаряын үзэж байгаагаар 313 мужийн зэрэглэлийн хурдны замын Хөвөөт шар хошууны Шинэбулаг суурингаас Сөнид баруун хошууны Хөв хүрэх хэсгийг засах тулгам шаардлага байна.
- Тус замыг засан сайжруулж ашиглалтад оруулбал Хөвөөт шар хошууны 4 сум суурингаар нэвтэрснээр хошууны хамгийн том хүнсний ногооны суурин, тэжээл бордооны сууринг холбож, зам дагуух 11 багийн 2000 гаруй малчинд шууд ашиг хүртээж, хошууны ард иргэдийн үйлдвэрлэл амьдралыг дээшлүүлж, хөдөө орон нутгийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм гэлээ.
