И Лигийн Казак Өөртөө Засах Жөүд Казак, Хятад, Монгол зэрэг олон үндэстний 3 сая гаруй ард иргэд эв найртай аж төрж, амьдрал үйлсээ цогцлоож байна. Наадмын нээлтийн ёслол нь мөн энэ нутгийн үндэстнүүдийн иргэдийн амьдралд суурилсан өвөрмөц онцлогтой, өргөн агуулгатай тоглолт ба мориор гол сэдэв болгосон “Морь болон дэлхий”, “Үүл хөлөглөсөн морь” , “Агт хүлэг мориндоо ташуур нэмэн урагшилъя” , “Жаргалант тэнгэрийн хүлэг”, “Түмэн агтын төвөргөөн” гэсэн таван агуулгаар явагдсан байна .
Монгол хүрээ шянь нь 1992 оноос эхлэн 25 жил дараалж “Тэнгэрийн хөлөг” аялал жуулчлалын наадмыг эрхэлэснээр бүх улс, цаашлаад дэлхийн морин спортын тамирчин ба энэ спортыг сонирхогчдын анхаарлыг татсаар ирсэн юм. 2013 оноос эхлэн энэ наадмыг Өөртөө Засах Орны зэрэглэлийн аялал жуулчлалын наадмаар тогтоосон байна .
Наадмын хугацаанд “Торгоны зам нэрэмжит” хурдан морины уралдаан, Хятадын адууны нийгэмлэгийн хурдан морины уралдаан, Шиньжянгийн хурдан морины уралдаан, И Лигийн Казак Өөртөө Засах Жөүгийн Адууны нийгэмлэгийн хурдан морины уралдаан, Жороо морины уралдаан зэрэг уралдаан тэмцээнүүдийн зэрэгцээ 2017 оны “Тэнгэр уул” нэрэмжит адууны тухай дээд төвшний чуулга уулзалт ба Хятадын анхны төв Азийн адууны тухай чуулга уулзалт, үзэмжит сайхан Монгол хүрээ гэрэл зургийн үзэсгэлэн, бизнес эрхлэгдчийг урьж хөрөнгө татах гэрээ хэлэлцээр тогтох зэрэг 20 гаруй зүйлийн үйл ажиллагаа тохируулсан байна.
Энэ удаагийн наадам хамрах хүрээ, агуулгын хувьд баялаг бөгөөд И Лиг “Торгоны зам” дагуух адууны соёлын гол орон болгон байгуулж, өвөрмөц онцлогтой соёл иргэншил, гоё сайхан байгалийн өнгө үзэмж зэргээ гадагш сурталчлан ухуулахад маш чухал ач холбогдол үзүүлсэн байна.


