solongonews
2019 ирээдүйн шинжлэх ухаан технологийн үзэсгэлэн Тайвпэйд нээлтээ хийв
2019-12-06 16:23
2019 ирээдүйн шинжлэх ухаан технологийн үзэсгэлэн 12-р сарын 05-ны өдөр Тайвпэйд нээлтээ хийлээ.

    Тус удаагийн үзэсгэлэн 11 сэдэвт үзүүлбэрийн газар тохируулсан байна. Шинэчлэлт үүдэлт шинэ мэргэжлийн зуу гаруй бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлж буйн зэрэгцээ ухаалаг тариалан биологийн мэргэжил, хагас дамжуулагч, нарийн онцгой хөдөлгөөн, сансрын шинжлэх ухаан технологи, соёл шинжлэх ухаан технологи зэрэг таван том хэрэглээний онцлох тусгай газар тохируулсан байна.

Ухаалаг тариалан биологийн мэргэжлийн үзүүлбэрийн газрын “Лань эмч” нэртэй бүтээгдэхүүн нь үзэгчдийн анхаарлыг татаж байв. Тус бүтээгдэхүүн Тайвань багшийн их сургуулийн гэрэл цахилгаан шинжлэх ухаан технологийн судалгааны хүрээлэнгийн профессор Ше Жэньжегийн баг судлан нээсэн юм. Гэрлийн ухааны аргаар ургамлын гэрэлд сэдэлт өгч дахин баазаар дамжуулан гэрэлд хяналт хийж ургамлын вирусын тухай хянан шалгадаг.

Энэ удаагийн үзэсгэлэн дөрвөн өдрийн хугацаатай үргэлжилнэ. Урьдчилан тооцсоноор давхардсан тоогоор 100 мянган үзэгч сонирхох болно.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл