solongonews
Өндөр үнэтэй өв соёлын бүтээгдэхүүн
2016-07-15 11:45
Өндөр үнэтэй өв соёлын бүтээгдэхүүн

Ордос хотоос Хөххотноо зохион байгуулагдаж байгаа Тал нутгийн соёлын наадтын үзэсгэлэнд оролцож байгаа Зэмсэг компанийнхан бидэнд нарийн хийцтэй хөөргөө танилцуулсан юм. Энэ хөөрөг нь үнэт шүрээр бүтээгдсэн ба 20 мянган юанийн үнэ өртөгтэй.
Өндрөөрөө 80 см, өргөнөөрөө 75 см, 15 килограмм хүнд жинтэй уг үнэт хөөргийг хэдэн жилийн өмнөөс санаачлан бүтээж, ирээдүйд музейд хадгалуулахаар төлөвлөж байна. Мөн 6.5 метрийн урт “Ханшийн өдөр зугаацахаар мордсон” хэмээх хатгамлын бүтээлээ дэлгэж, үүнийгээ 80 мянган юаниар зарах гэнэ.
Тунляо хотоос оролцож байгаа Намар арьсан зураг буюу арьсан урлалын бүтээлээ мөн дэлгэсэн байлаа. Тэрээр өөрийн цөөн хэдэн бүтээлээ дэлгэхийн хамт багшийнхаа алдартай бүтээлийг үзэгчдэд танилцуулж байв.
Өмнөд Солонгосын үзэсгэлэнд алтан медаль хүртсэн багшийнхаа бүтээлийг танилцуулж, түүнийг нь 150 мянган юанийн үнэ хаясан ч багш нь зараагүй тухай хуваалцав. Мөн Францын үзэсгэлэнд оролцож байсан. Хүмүүс 120 мянган юанийн үнэ хаясан боловч зарсангүй гэв.
Өөрийн бүтээлээ танилцуулахдаа багшийнхаа бүтээлийн хажууд өөрийн бүтээл нь юу ч биш хэмээн сэтгэлийн үгээ дэлгэв.
Намар энэ мэт танилцуулж, арьсан урлал, арьсан зургийн нарийн хийц, явц, материалын тухай хүмүүст тайлбарлаж байлаа.
Хянган аймгаас ирсэн Шюй гуай өөрийн хийсэн монгол 36 хааны хөргөөр үзэсгэлэнд оролцжээ. Зэс төмрийн хийцтэй 36 хааны хөрөг үзэсгэлэнгийн ордонд маш сүртэй харагдана. Хагас жилийн хугацаанд халуун төмрөөр давтаж бүтээсэн хөрөгтөө 30 мянган юань гэсэн үнэ хаджээ.

 

Найруулагч: Арвинтал
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл