
Өвөр Монголын хүнсний аюулгүй байдлын сурталчилгааны долоо хоногийн арга хэмжээ энэ сарын 30-ны өдөр эхэлж 7 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Уг арга хэмжээ нь "Хуулиа дээдэлж хүнсний аюулгүй байдлыг хангана" гол сэдвийн хүрээнд өрнөх юм байна.
Сурталчилгааны үеэр холбогдох аймаг хотынхон Хятадын үзэсгэлэнд оролцоно. ӨМӨЗО-ны хүнсний аюулгүй байдлын IV форумыг зохион байгуулах, хүнс үйлдвэрлэх аж ахуйн нэгж хүнсний аюулгүй байдлын сурталчилгаа хийх, Өвөр Монголын хоол хүнсний үйлчилгээний салбарын чанар чансааг сайжруулах солилцооны арга хэмжээ, Өвөр Монгол дахь их сургуулиудын хүнсний аюулгүй байдлын мэдлэгийн анхны тэмцээнийг зохион байгуулах, хүнсний аюулгүй байдлын хэвлэл мэдээллийн арга хэмжээ, ӨМӨЗО байгуулагдсан 70 жилийн ойн баярын арга хэмжээтэй холбогдуулан хүнсний аюулгүй байдлыг цэгцлэх зэрэг агуулгын хүрээнд зохиогдох юм.
