solongonews
Төрөх хүүхдийн хүйсийг тодорхойлох таван арга
2015-12-28 18:21
Хүмүүс ямар нэгэн технологи ашиглалгүйгээр хүүхдийнхээ хүйсийг эртнээс тодорхойлж байгаа талаар та сонссон уу. Настай эмэгтэйчүүд, хашир эмээ нар хүүхдийнхээ хүйсийг сонгож төрүүлэх талаар арвин туршлагатай. Хэдийгээр ЭХО оношлогоогоор хүүхдийн хүйсийг тодорхойлох боломжтой ч энэ нь 100 хувь баттай арга биш юм. Тэгэхээр хамгийн бодитой арга нь хүүхдээ төрсний дараа л хүйсийг нь харах болчихоод байна. Гэлээ ч төрөх хүүхдийн хүйсийг мэдэх ам дамжсан таван арга байна. Эдгээрээс та бүхэнтэй хуваалцаж байна.
Допплерийн арга 
Хэрэв та хэвлий дэх хүүхдээ ЭХО оношлогоонд харуулахад түүний зүрх 140-өөс дээш удаа цохилж байвал та охин хүүхдийн нэр бодож байх хэрэгтэй болох нь. 
 
Хятад хуанли
Эртний Хятадын хуанлид хүүхэд олсон сар, өөрийн насаа харьцуулахад хүүхдийнхээ хүйсийг мэдэж болно. 
 
Дээрээс доошоо
Таны хэвлий мэдэгдэхүйц томорсон уу. Энэ үед та үсээ дээш боогоод түүнээс хэдэн ширхгийг тастаж аваарай. Ингээд хэвлийнхээ харалдаа унжуулахад үс хэвлийд тань наалдахгүй чигээрээ байвал та хөлбөмбөгчинд зориулж худалдан авалт хийх шаардлага гарах нь. 
 
Арьсаа ажигла 
Хэрэв таны арьсан дээр янз бүрийн зүйлс туураад амар заяа үзүүлэхгүй байна уу. Тэгвэл та охин тээж байж мэдэх юм. 
 
Түлхүүрээ ашигла 
Та өөрийн ашигладаг түлхүүрийг хэн нэгнээр хэвлийнхээ урд сандал, эсвэл ширээн дээр тавиулаарай. Ингээд түлхүүрийг авахыг хичээ. Та түлхүүрийг хэвлийнхээ ёроол хэсэгтэй дүйцэхүйц доороос огтхон ч торолгүй авч чадаж байвал та хүү тээж буй хэрэг аж. 
 
Монголхатагтай 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл