solongonews
ӨМӨЗО-ны Ухуулан тахиулах баг Шилийнгол аймагт хүрлээ
2016-12-09 11:33
ӨМӨЗО-ны Ухуулан тахиулах баг аймаг хотуудад их хурлын зорилго зорилтыг ухуулан тайлбарлаж явна.

ӨМӨЗО-ны Ухуулан тахиулах баг 12 дугаар сарын 5-ны өдөр Шилийнгол аймагт хүрч, ӨМӨЗО-ны Төлөөлөгчдийн Х Хурлын зорилго зорилтыг ухуулан таниулах хурал хийв. Ухуулан тахиулах багийн гишүүн, Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Намын хорооны нарийн бичгийн дарга Фү Юунчүнь “ӨМӨЗО-ны Төлөөлөгчдийн Х Хуралд анхаарлаа хандуулъя” сэдвээр их хурлын зорилго зорилтыг сайхан тайлбарлажээ.

Шилийнгол аймгийн дөрвөн том удирдах багийн удирдлага, Шүүх, Прокурорын газар, Шилийнгол аймгийн Ажил мэргэжлийн дээд сургууль, аймгийн шууд харьяа байгууллага нэгж, холбогдох аж ахуйн нэгжийн удирдлага хуралд оролцсон байна.

Фү Юунчүнь илтгэлдээ их хурлын ач холбогдол, зорилго зорилт ба үүрэг шаардлага, их хурлын зорилго зорилтыг суралцан хэрэгжүүлэх шаардлага зэрэг гурван талаас Төлөөлөгчдийн Х Хурлыг тайлбарлаж, хурлын тайланд дурдсан гол шаардлага, хурлын гол сэдвийг хэрхэн таних, ирээдүйн 5 жилийн ажлын удирдах үзэл санаа, тэмцэх зорилт, гол үүрэг болон чухал арга хэмжээ зэргийг нарийн тодорхой ярив.

Тухайн өдрийн үдээс хойш Фү Юунчүнь Шилийнхотын Булган сумын Хан-Уул багт очиж, их хурлын зорилго зорилтыг малчдад ухуулан таниулжээ.   

 

 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл