Азийн форум 2024 оны 03-р сарын 26-наас 29-ний хооронд Хайнаны Боао хотод болно.Одоо жил бүрийн хурлын бэлтгэл ажил эмх цэгцтэй явагдаж байна. Энэ жилийн жил тутмын уулзалт нь олон улсын хамтын нийгэмлэг хэрхэн сорилт, үүрэг хариуцлагыг хамтдаа даван туулах вэ гэдэгт төвлөрөх бөгөөд жил бүрийн уулзалтын сэдэв нь "Ази ба Дэлхий: хамтын сорилтууд, хамтын үүрэг хариуцлага" болно.
"Азийн Боао Форум 2024" хэвлэлийн хурал 16-ны өдөр Бээжин хотноо болж билээ. Өнөөдөр дэлхий дахинд эдийн засгийн сэргэлт удааширч, олон улсын нөхцөл байдал, цаг агаарын болон байгалийн гамшиг байнга тохиолдож, дэлхий нийтийн засаглалыг бэхжүүлэх шаардлагатай зэрэг нэлээд ноцтой сорилтууд тулгарч байна гэж хэвлэлийн хурлын үеэр хэлжээ.
Энэ жилийн уулзалтаар "Дэлхийн эдийн засаг", "Шинжлэх ухаан, технологийн шинэчлэл", "Нийгмийн хөгжил", "Олон улсын хамтын ажиллагаа" гэсэн дөрвөн үндсэн хэсэгтэй болох юм. Тус бүр нь нэгдмэл байдал, хөгжлийн сэдвийг хөндөж нийт хэдэн арван сэдвээр илтгэл тавина.
