solongonews
БРИКС-ийн орнуудын оюуны өмчийн эрхийн газрын дарга нарын хурал болов
2018-03-27 17:05
БРИКС-ийн орнуудын оюуны өмчийн эрхийн газрын дарга нарын хурал болов.

БРИКС-ийн орнуудын оюуны өмчийн эрхийн газрын дарга нарын Х хурал 03-р сарын 26-нд Хятадын Чэндү хотод зохиогдов. Хуралд оролцсон БРИКС-ийн 5 орны оюуны өмчийн эрхийн байгууллагын албаны хүмүүс хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж, анх удаагаа албаны талын хамтарсан мэдэгдлийн хэлбэрээр БРИКС-ийн орнуудын оюуны өмчийн хамтын ажиллагааны зорилт, хамтран ажиллах салбарыг тодорхой болгосон байна. БРИКС-ийн орнуудын оюуны өмчийн эрхийн таван байгууллагын хамтын ажиллагаа нь эдгээр орны оюуны өмчийн эрхийн хэрэглэгч, олон нийтэд илүү сайн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ БРИКС-ийн орнуудын дэлхийн оюуны өмчийн эрхийн системийн хөгжилд эзлэх байр суурийг дээшлүүлнэ гэж хурлаар шийджээ.

Тус хурал анх удаагаа Хятад улсад зохиогдож байна. 2013 онд БРИКС-ийн орнуудын оюуны өмчийн эрхийн газрын дарга нарын хурал Өмнөд Африкт анх зохиогдож байв. 26-нд Хятадын оюуны өмчийн эрхийн үндэсний газрын дарга Шэнь Чан-Юй: БРИКС-ийн таван орны оюуны өмчийн эрхийн хамтын ажиллагаа нь таван орны оюуны өмчийн эрхийн салбарын хөгжилд идэвхтэй хувь нэмэр оруулах болно. Таван жилийн хичээл зүтгэлээр бид ажилтны сургалт, мэдээллийн үйлчилгээ, оюуны өмчийн эрхийг бүртгэх үйл явц, жижиг дунд аж ахуйн нэгжийн оюуны өмчийн эрхийн стратеги, олон улсын форумд хамтран ажиллах зэрэг талаар үр ашигтай хамтын ажиллагааны амжилтад хүрсэн юм. БРИКС-ийн таван орны хамтын ажиллагааны механизм нь олон улсын оюуны өмчийн  эрхийн салбарт илүү чухал үүрэг гүйцэтгэх болно гэжээ.

Хуралд "БРИКС-ийн таван орон БРИКС-ийн орнуудын оюуны өмчийн эрхийн салбар дахь хамтран ажиллах тухай хамтарсан мэдэгдэл"-д гарын үсэг зурсан байна. Энэ нь БРИКС-ийн таван орны оюуны өмчийн эрхийн газар анх удаа албаны хамтарсан мэдэгдлийн хэлбэрээр хамтын ажиллагааны зорилт, цар хүрээгээ тодорхой зарлаж буй хэрэг юм.

Найруулагч: .
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл