Тяньжинь-Монгол Улсын боомтын гаалиар нэвтрүүлэх үйлчилгээний холбоо барих газар ашиглалтад оржээ
2019-04-19 17:39
Тяньжинь-Монгол Улсын боомтын гаалиар нэвтрүүлэх үйлчилгээний холбоо барих газар ашиглалтад оржээ.
Тяньжинь-Монгол Улсын боомтын гаалиар нэвтрүүлэх үйлчилгээний холбоо барих газар 04-р сарын 18-ны өдөр ашиглалтад орсон байна. Мөн өдөр Тяньжинь хот болон Монгол Улсын аж ахуйн нэгжүүд эдийн засаг, худалдааны салбарын 80 сая юанийн өртөг бүхий хамтын ажиллагааны төслийн гэрээ хэлэлцээр байгуулсан байжээ.
Уг холбоо барих газар Тяньжинь боомтын ложистик үйлчилгээнд түшиглэн, Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийн ачаа бараа боомтоор нэвтрэхэд түргэн шуурхай, хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх замаар хоёр талын худалдаа, дамжин өнгөрөх бизнес, үндэстэн дамнасан худалдааны хамтын ажиллагааг ахиулах болно.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх
