solongonews
ӨМӨЗО-ны Соёлын үйлсийн анхны үзэсгэлэн боллоо
2016-06-29 19:16
ӨМӨЗО-ны Соёлын үйлсийн анхны үзэсгэлэн Хөххотод боллоо.

ӨМӨЗО-ны Соёлын үйлсийн анхны үзэсгэлэн 6 дугаар сарын 29-ний өдөр Өвөр Монголын үзэсгэлэнгийн ордонд нээлтээ хийлээ. Үзэсгэлэн 7 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Энэхүү үйл ажиллагаа нь Өвөр Монголын XIII удаагийн Тал нутгийн соёлын наадмын цуврал арга хэмжээний нэг болно.

ӨМӨЗО-ны Намын хорооны Суртал ухуулах хэлтэс, ӨМӨЗО-ны Соёлын тэнхимээс санаачлан зохион байгуулсан энэхүү үйл ажиллагаа нь үзэсгэлэн худалдаа, Соёл, инновацийн хөгжлийн тухай судлан ярилцах хурал, соёлын аж ахуйн 100 нэгж аялал жуулчлалын бааз дээр очих, соёлын бүтээлч санаа шинийг санаачлах бүтээгдэхүүний тэмцээн, төслийн гэрээ байгуулах зэрэг таван агуулгаар явагдана.

Тус үзэсгэлэн худалдаанд 334 аж ахуйн нэгжийн 20 мянга шахам бүтээгдэхүүнийг дэлгэсэн байна.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл