solongonews
Үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг баталгаажуулах хэрэгтэй
2021-01-25 14:28
Үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг баталгаажуулах хэрэгтэй.

     Хятадын Төрийн зөвлөл 01-р сарын 23-нд үндэсний үйлдвэрлэлийн аюулгүй байдлын теле хурал хуралдууллаа. Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян чухал цохолт хийж, үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хамгаалах нь чухал ач холбогдолтой юм. Үүнийг сулруулж болохгүй. 2020 онд талуудын хамтын хүчин чармайлтаар үндэсний хэмжээнд үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хамгаалах ажил ерөнхийдөө тогтвортой байсан юм. Үүний зэрэгцээ тогтворгүй хүчин зүйл ч нэлээд олон байж, үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хамгаалах ажлын үүрэг маш хүнд байна гэсэн байна.

Хуралд олон газар нутгууд, холбогдох салбарууд, байгууллагууд шийдвэрт бодлогыг хэрэгжүүлж, ард түмнийг болон амь насыг дээдэлж, хөгжил болон аюулгүй байдлыг хамгаалахыг нэгдсэн байдлаар уялдуулан хэрэгжүүлж, үйлдвэрлэлийн аюулгүй байдлын үүрэг хариуцлагыг цаашид чангатгаж, хуулийг оновчтой хэрэгжүүлэн, үйлчилгээний төвшнөө дээшлүүлж, асуудлыг эх үүсвэрээс нь зохицуулан, гол гол салбарууд болон дутагдалтай гогцоонд гол анхаарлаа хандуулж ажиллах хэрэгтэй гэж тэмдэглэв.

        Үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг цэгцлэх гурван жилийн хугацаатай үйл ажиллагааг цаашид гүнзгийрүүлж, нуугдмал эрсдэлийг үр ашигтай арилгаж, аюулгүй байдалд хяналт тавих арга хэлбэрээ шинэчлэх хэрэгтэй. Аж ахуйн нэгжийн аюулгүйн эрсдэлийн шат хуваасан хяналт удирдлага болон санаачилгатай мэдүүлэг өгөх зэрэг дүрэм тогтоож, хяналт тавьж удирдах үр ашгийг дээшлүүлж, онцгой байдлыг зохицуулах болон авран туслах чадвараа дээшлүүлж, онц том аваар осол гарахаас эрс сэргийлж, ард түмний амь нас эд материалын аюулгүй байдал, эдийн засаг нийгмийн хөгжлийг баталгаажуулах хэрэгтэй гэж тэмдэглэсэн байна. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл