solongonews
Япон хиймэл дагуул хөөргөв
2021-12-23 17:20
Япон хиймэл дагуул хөөргөв.

Японы Мицубиши компани 12-р сарын 23-ны үүрээр H2A пуужингаар Олон улсын хөдөлгөөнт хиймэл дагуулын компорацийн холбооны хиймэл дагуулыг тойрог замд нь амжилттай хөөргөв.

Тухайн нутгийн цагаар 23-ны үүрээр Японы өмнөд хэсгийн Кагошима мужийн Танегашима сансрын төвөөс H2A пуужингаар, Лондонд төвтэй Олон улсын хөдөлгөөнт хиймэл дагуулын компорацийн 6 дахь үеийн Inmarsat цувралын анхдагч хиймэл дагуулыг сансарт хөөргөв. Хөөргөсний 26 минутын дараа хиймэл дагуулыг тойрог замд нь амжилттай оруулсан хэмээн Мицубиши компани мэдэгдэв.

Японы хэвлэлийн хэрэгслүүдийн мэдээлснээр, орон нутгийн цагаар 22-ны орой хөөргөхөөр төлөвлөж байсан боловч хөөргөхөөс өмнө пуужингийн их биеийг баталгаажуулах ажил удааширсантай холбоотойгоор 23-ны 00:32 цагт хөөргөжээ. H2A пуужинг одоогийн байдлаар 45 удаа хөөргөсөн бөгөөд 44 удаа амжилттай хөөрчээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл