
Хятадын Төв радио телевиз, Оросын Засгийн газрын Оросын сонины хамтран байгуулсан “Хятад Оросын тойм” студийн нээлтийн ёслол 06-р сарын 05-нд Москва хотноо боллоо. ХКН-ын Төв хорооны суртал ухуулгын хэлтсийн орлогч дарга, Хятадын Төв радио телевизийн дарга Шэнь Хайшүн, Оросын сонины ерөнхийлөгч Нигояка нар нээлтийн ёслолд оролцсон байна.
Шэн Хайшүн: Дэлхийн улс төр, эдийн засагт гүнзгий өөрчлөлт гарч буй үеэр Хятад, Оросын төрийн тэргүүн алс холын хараанаас хоёр орны иж бүрэн стратегийн зохицуулалтын хамтын ажиллагааны түншийн харилцааг тогтвортой хөгжүүлж байна. Үүний зэрэгцээ хоёр орны хэвлэл мэдээлэл харилцан итгэлцэж, хамтран ажиллаж, хоёр орны харилцааны хөгжилд хувь нэмэр оруулан, олон улсын хамтын нийгэмлэгт шударга ёсны дуу хоолойг түгээн дэлгэрүүлж байна гэжээ.
Нигояка: Олон жилийн турш Оросын сонин Хятадын Төв радио телевизтэй хамтран ажилласаар ирлээ. “Хятад, Оросын тойм” студи хоёр талын хамтын ажиллагааны чухал алхам юм. Хоёр тал тус тусын давуу талаа хөгжүүлж, шинэ хэвлэл мэдээлэл, шинэ технологийг бүрэн гүйцэд ашиглан, хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргана гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Хятадын Төв радио телевиз болон Оросын сонин хамтарсан студийнхээ хүрээнд “Хятад, Оросын тойм” шүүмжийг брэнд болгон ажиллуулж, Хятад, Оросын удирдагчдын харилцан айлчлал, Хятад, Орос дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, Бүс ба зам санаачилгыг Евро-Азийн эдийн засгийн холбооны бүтээн байгуулалтай харилцан уялдуулах зэрэг Хятад, Оросын томоохон үйл ажиллагааны сэдвээр хамтарсан нийтлэл бичиж, Хятад, Оросын иж бүрэн стратегийн зохицуулалтын хамтын ажиллагааны түншийн харилцааны хөгжлийн ерөнхий чиг хандлагыг гүнзгий тайлбарлан, Хятад Оросын ажил хэрэгч хамтын ажиллагааны шинэ ахиц дэвшлийг онцлон мэдээлэх юм. Шүүмж нийтлэлийг Оросын сонин, веб сайт зэрэгт нийтлэх болно.
Мөн өдөр “Хятад, Оросын тойм” хамтарсан студи хамтын ажиллагааны анхны бүтээл болох “Хятад, Орос дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн тусгай дугаар”-ыг гадаадад албан ёсоор нийтэлжээ.
