Зөвхөн идэж цадахаас нь авахуулаад сайныг идэх, эрүүл хүнс идэж зооглох хүртэл хүмүүсийн хоол хүнсний бүтэц өөрчлөгдөж байна.
Хүнсний хангамжийг хангахын зэрэгцээ мах, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, усан бүтээгдэхүүн зэрэг төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүний үр ашигтай хангамжийг батлах нь хүнсний томоохон үзэл баримтлалыг бий болгож, хүмүүсийн сайн сайхан амьдралын хэрэгцээг хангахын зөв утга учир юм.
Бидний эргэн тойрон дахь байгалийн баялаг хэлний үзүүрт хүнс үйлдвэрлэж чаддаг. Газар нутгуудад хүнсний нөөцийг янз бүрийн арга хэлбэрээр хөгжүүлж, экологийн орчныг хамгаалсан нөхцөлд тариалангийн талбайн нөөцөөс эхлээд бүхэл бүтэн улсын газрын нөөц тийш өргөжүүлэн тэлэх, хөдөө аж ахуй, ой, мал аж ахуй, загасны аж ахуйг орон нутгийн нөхцөл байдалд тохируулан хөгжүүлэх зэргээр хүнсний хангамж илүү олон янз болж, оршин суугчдын хоолны ширээ улам бүр гайхалтай болж байна.
Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн, ойн хүрээний үйлдвэрлэл улам томорч, хүчирхэгжив
Тансаг идээ будааны орц найрлагыг нь ойролцоох уул, ой модноос авсан. Юньнань мужийн Күньмин хотын Илян шяний Гөүже суурингийн Шиаошао нийгэм дүүргийн нэгэн тосгоны иргэн Цао Фүхуа гэр бүлийн амралтын газар нээжээ. "06-р сар гэхэд жуулчид мөөгний хоол идэх боломжтой болно!" гэж тэрээр хэллээ. Мөн түүний үргэлж амтархан иддэг мөөг нь хуурай мөөг, хөх толгойт мөөг зэрэг Юньнань мужид үйлдвэрлэсэн зэрлэг мөөгнүүд байдаг.
Шиаошаогийн нийгэм дүүрэг нь 15.000 мү (нэг га = 15 га) ой модтой. Ойгоор бүрхэгдсэн хэмжээ 72.8 хувьтай байна. Өтгөн ой мод нь ойн хүрээний арвин нөөцийг бий болгодог зэрлэг мөөг нь тэдний нэг. Хуурай мөөг бол Шяошао нийгэм дүүргийн эдийн засгийн хамгийн өндөр үнэ цэнтэй зэрлэг мөөгнүүдийн нэг юм.
Хуурай мөөгний эдийн засгийн үнэ цэнийг бүрэн дүүрэн ашиглахын тулд тухайн орон нутгийнхан "Уулыг түрээсэлж мөөг түүж хураах" хамтын аж ахуйн үйл ажиллагааны загварыг хэрэгжүүлэв. Улмаар зэрлэг мөөг үйлдвэрлэдэг ойн нөөцийг зэрлэг мөөгний ургац үйлдвэрлэлийн дагуу хэсэг хувааж түрээслүүлэн өгөх арга замаар тосгоны иргэдэд гэрээтэй түрээслэн өгч, нэгдсэн менежмент, түүж, борлуулах ажилд хамруулж байна.
"Уулыг түрээслэн мөөг түүх" нь зэрлэг мөөгний чанарыг хангахад тустай.
- Нийгэм дүүргийн түрээслэн дайчлах төсөлд 50 гаруй өрх оролцож, өнгөрсөн жил нэг хүнд ногдох ногдол ашгийн дундаж орлого ойролцоогоор 4000 юань байсан гэж Шиаошао нийгэм дүүргийн намын үүрийн нарийн бичгийн дарга, оршин суугчдын хорооны дарга Ли Хайбинь хэллээ.
Мөн "Уулыг түрээсэлж мөөг түүж цуглуулах" нь экологийн орчныг хамгаалахад тустай. Цао Фүхуа 700 гаруй мү талбайг хамарсан мөөгтэй уулсыг түрээслэн авчээ. Тэрээр үргэлж ууланд очиж, ой мод усалж, ойн чийгшлийг нэмэгдүүлдэг. - Сайн ойд л сайн мөөг ургана. Ойг хамгаалах нь хуурай мөөгийг хамгаалж байгаа хэрэг юм. Экологийг хамгаалах нь мөнгөний уутыг хамгаалан хадгалж байгаа явдал юм гэж Цао Фүхуа хэллээ
Өнгөрсөн жил Цао Фүхуа түрээслэн авсан ойгоосоо 200 гаруй кг хатаасан мөөг хурааж авчээ. Мөөг нь зах зээлд борлуулагдахаас гадна өөрийн гэр бүлийн амралтын газрын хоолны ширээний гол хүнсний төрлүүд юм.
- Долдугаар сард жуулчид мөөг түүхээр ууланд гарсан. Түүж аваад шууд фермийн байшинд боловсруулдаг байсан. Тэгээд өдөрт арав гаруй ширээ зочдыг хүлээн авч зочилдог гэж Цао Фүхуа сонирхууллаа.
Энэ жил Цао овогт мөн ойд олон арван тахиа, нугас тэжээжээ.
- Тахиа, нугас бол хогийн ургамал, хортон шавьжаар хооллодог. Ялгадас нь хөрсийг бордож, ойг илүү сайн ургуулдаг гэж Цао овогт дараагийн алхамд илүү олон үхэр, хонь өсгөж үржүүлж, төвлөрүүлэн тэжээж үржүүлэх ба түүж хураах ажлыг нэгтгэж, ойг бүрэн ашиглахаар төлөвлөж байгаа тухайгаа дэлгэлээ.
- Ой бол хоол хүнсээр баялаг, байгалийн том амуу тарианы агуулах юм. Ойд байгаа төрөл бүрийн амьтан, ургамлын үр, жимс жимсгэнэ, навчис нь хүний биед шаардлагатай төрөл бүрийн шим тэжээл агуулдаг. Ойгоос хоол хүнс авах далд боломж асар их. Одоогийн байдлаар гол төлөв ой мод тарих, үржүүлэх, цуглуулах зэрэгт тулгуурласан ойн доорх эдийн засгийн жилийн үйлдвэрлэлийн хэмжээ 900 тэрбум юаниас давж байна гэж Хятадын Ойн шинжлэх ухааны судалгааны академийн ахлах мэргэжилтэн Ян Жүнчи ярьлаа.
Хятад улсын ой, тал нутгийн товчооноос энэ онд гаргасан "Ой, өвсний аж үйлдвэрийг хөгжүүлэх төлөвлөгөө (2021-2025)"-д онцлохдоо: Ойн хүрээний Хятад эм тариа, ойн хүрээний идэж болох мөөг, ой хээрийн тэжээж үржүүлэх, тариалан эрхлэлтийг хөгжүүлэхэд анхаарч, боловсруулах аж ахуйн нэгжүүдийг ойн хүрээний тарих, үржүүлгийн төвлөрсөн газар руу чиглүүлэн өргөтгөх хэрэгтэй. 2025 он гэхэд ойн аж ахуйн менежмент, ашиглалтын нийт талбайн хэмжээ 650 сая мү-д хүрч, ойн эдийн засгийн нийт үйлдвэрлэлийн өртгийг тогтвортойгоор 1 триллион гаруй юанийг давуулан, улсын ойн эдийн засгийн үлгэр жишээ баазын тоог 800-д хүргэх болно .
Бодлогын дэмжлэг хүчтэй, далай "цэнхэр амуу будааны агуулах" болж байна.
Уул, ой мод, гол мөрөн, нуур, далай хүртэл хүнсний эх үүсвэрээ өргөжүүлэхэд бид илүү холыг хайх ёстой. Сүүлийн жилүүдэд иргэдийн амьжиргааны түвшин дээшлэхийн хэрээр хүнсний хэрэглээний сонголт улам олон янз болж байна.
Усан бүтээгдэхүүн нь хүнсний уургийн гурав дахь том эх үүсвэрийн хувьд оршин суугчдын хоолны дэглэмийн салшгүй хэсэг болж байгаа юм. Абалон, далайн өргөст хэмх, наймаалж зэрэг далайн усан бүтээгдэхүүнүүд жирийн хүмүүсийн хоолны ширээг баяжуулж байна.
Загас агнуурын завь далайн эргээс таван миль зайтай зогсов. Гуань Вэньшэн усны хувцас өмсөж, нуруундаа 15 кг жинтэй хүчилтөрөгчийн баллон үүрээд далай руу үсэрлээ. Ляонин мужийн Далянь хотын Чанхай шяний далайн хоол үйлдвэрлэгч компаний нэгэн шумбагч ажилтны хувьд Гуань Вэньшэн энэ удаад 20 метрийн гүнд шумбаж, далайн өргөст хэмх цуглуулахаар орж байгаа юм.
- Өглөө далайд гараад, үдээс хойш далайн өргөст хэмх, далайн дун зэрэг далайн хоолыг зах руу илгээж болно гэж Гуань Вэньшэн хэллээ. Хүчилтөрөгчийн баллон усан доорх үйл ажиллагааг 25 минут үргэлжлүүлэх чадвартай. Нэг удаад 50 кг гаруй далайн хоол хурааж авах боломжтой.
Далай бол эрт дээр үеэс бидний хүнсний чухал нөөцийн эрдэнэсийн өргөө байсаар ирсэн юм. Судалгаанаас харахад далайд олон мянган төрлийн загас, сам хорхой, хясаа, замаг болон бусад амьтад байдаг. Дэлхийн усны бүтээгдэхүүний 85 гаруй хувийг далайд үйлдвэрлэдэг.
Чанхай шянь сүүлийн жилүүдэд загас агнуурыг "ан агнуурын хэлбэр"-ээс "хөдөө аж ахуйн хэлбэр" болгон өөрчлөхийг идэвхтэй дэмжиж, орчин үеийн далайн бэлчээрийг хөгжүүлэн, бүтээн байгуулахыг боломж болгон авч, бүх хүчээ дайчлан далайд “цэнхэр амуу тарианы агуулах" байгуулах болно. 2016 оноос хойш Чанхай шяньд улсын зэрэглэлийн 10 гаруй тэнгисийн бэлчээрийн үлгэр жишээ бүсээр хүлээн зөвшөөрөгдсөн нь далайн ан агнуурыг хөгжүүлэхэд хүчтэй дэмжлэг болсон юм.
Хүчтэй бодлого, төслийн дэмжлэгтэйгээр Чанхай шяний Шингүө Жиньмао далайн бүтээгдэхүүн ХХК нь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, далайд илүү бодит мөнгөн хөрөнгө оруулалт хийв.
Тус компаний ерөнхий менежер Ван Лишинь:
- 10,000 мү (нэг га =15 мү) далайн бэлчээрт 6000 гаруй хиймэл хад, 500,000 шоо метр чулуун хад байрлуулаад байна гэж ярьлаа.
- Далайн ёроол дахь хиймэл хаднууд бол янз бүрийн далайн амьтнуудын амрах "байшин" бөгөөд бүх төрлийн замаг, загас, сам хорхой зэргийн сонирхлыг татаж цуглуулдаг. Далайн бэлчээрийн бүтээн байгуулалт хурдтай явагдаж, усан доорх төрөл бүрийн амьтад мэдэгдэхүйц нэмэгдсэн гэж Ван Лишинь сонирхуулав.
- Далайн бэлчээрийн дэд бүтэц нь далайн амьд бодисын сайн өсөлт, үржил, амьдрах орчныг бүрдүүлсэн. Сүүлийн жилүүдэд Чанхай шяний далайн бэлчээрийн үлгэр жишээ бүсэд далайн биологийн нөөцийн хэмжээ 30 гаруй хувиар нэмэгдэж, үйлдвэрлэлийн хэмжээ 30 гаруй хувиар нэмэгдлээ. Эдийн засгийн гол төрөл зүйл 20 гаруй хувиар нэмэгдэв гэж Чанхай шяний загас агнуурын захиргааны хэлтсийн дарга Рэнь Чян хэлж байна.
Технологи нь үйлдвэрлэлийг хүчирхэгжүүлж, нэг талбайгаас илүү их ургац хурааж байна
- Одоо бол сам хорхойн худалдаанд гарах улирал. Манай стандартад нийцсэн сам хорхой, будааны талбайнууд өдөр бүр дор хаяж 50 кг сам хорхой үйлдвэрлэдэг гэж Хүбэй мужийн Чяньжян хотын Лүнжюйвань сам хорхой, цагаан будааны хамтын үйлдвэрлэлийн хоршооны дарга Ши Цүйжэнь усны хөвөөнд сам хорхойн торыг барингаа хэлж байлаа.
Чяньжян хотын жишигт нийцсэн сам хорхой, тутарган талбайд бүх төрлийн барилга байгууламж, тоног төхөөрөмж иж бүрэн, тариачдын сайн туслагч болж байна. Сам хорхой, тутарган талбайн хажууд Ши Цүйжэнь цухуйсан ус дамжуулах хоолойг олж, хамгийн дээд хэсгийг нь гаргаж авснаар талбайн ус түүн рүү цутгаж, мөн талбайн гаднах өөр гарцаас усан суваг руу урсав.
- Эдгээр усны хоолойг гуунд хэсэг хэсгээр нь булж, усны түвшинг зохицуулахад хэрэглэдэг. Усны гүн нь сам хорхойн үржих хурд, биеийн хэмжээ зэрэгт нөлөөлдөг. Энэхүү загвар нь сам хорхой, тутарган талбайн усны түвшинг нарийн хянахаас гадна, талбайн илүүдэл усыг гадагшлуулдаг болохоор тутарга тариалах ажлыг хөнгөвчилдөг гэж Шы Цүйжэнь ярьлаа.
Чяньжян хотод стандартчилсан сам хорхой, тутаргын талбайг 2011 онд барьж эхэлсэн. Үүнээс өмнө сам хорхойн ихэнх хэсгийг хүмүүс өсгөж, мөнгө олдог тариаланчид тийм ч олон байгаагүй.
Энэ байдлыг хэрхэн өөрчилж, газар тариалангийн талбайн үйл ажиллагааг сайжруулж, чанартай хүнсээр хангах вэ?
Тухайн орон нутагт сам хорхой, тутаргын талбайн барилгын ажлыг идэвхтэй судалж байна. Тариалангйин талбайн хяр дагуу нэг метр орчим гүнтэй дугуй хэлбэртэй сам хорхойн хонгил гуу ухаж, тутарга тарихдаа тариалангийн талбайн усны түвшинг бууруулж, нахиа суулгацын үе болон жижиг сам хорхой усны гүн дэх сам хорхойн хонгил гуу руу хүрч өсч бойждог;
Суулгац нахиа сайн ургаж томрох үед тариалангийн талбайн усны түвшинг дахин дээшлүүлнэ. Ингэхэд гуу хонгилд байгаа сам хорхойнууд тутаргын талбай руу урсдаг. Ингэснээр сам хорхой тэжээх ба тариалалт хоёрыг нэг дор амжуулах боломжтой болно. Инновацийг дэмжих зорилгоор хотын захиргаа мөн усан тариалангийн талбайг өөрчилсөн тариачдад нэг мү тутамд 40 юаний тэтгэмж олгож, сам хорхой, тутаргын стандартын талбайн бүтээн байгуулалтыг түргэсгэсэн байна. Одоогийн байдлаар Чяньжян хот нийтдээ 850 мянган мү бүхий сам хорхой, тутарга үйлдвэрлэх бааз байгуулж, үүнд өндөр стандартын шаардлага хангасан 10 мянган мү талбай бүхүй бааз 13, 1000 мү бүхүй талбайтай бааз 70-ыг байгуулаад байна.
- Нэг усыг хоёр зориулалтаар ашиглаж, нэг талбайгаас илүү олон үр ашиг хүртэх! сам хорхой, тутаргыг хамтад нь үйлдвэрлэх ажлыг хэрэгжүүлснээр нэг мү-гээс 750 кг орчим тутарга, 200 кг орчим сам хорхой үйлдвэрлэж, 3000 гаруй юаний цэвэр орлого олох боломжтой. Сам хорхойн амьдрах нөхцөл боломжийг баталгаажуулахын тулд Чяньжян хот стандартчилсан сам хорхой, тутаргын талбайд илүү дэвшилтэт тоног төхөөрөмж суурилуулсан гэж Чяньжян хотын Сам хорхойн аж үйлдвэрийн хөгжлийн төвийн захирал Лю Тин танилцуулав.
- Одоо байгаа сам хорхой, будааны талбайд усны чанар, усны температур, ууссан хүчилтөрөгчийн хэмжээ зэрэг тоног төхөөрөмжүүд цаг тухайд нь хянаж, дата мэдээллийг хоршооны арын албаны төв рүү дамжуулдаг. Хэрэв хэвийн бус байдал илэрвэл техникийн ажилтнууд нэн даруй талбайд хүрч асуудлыг шийднэ гэж Лю Тин хэлэв.
Тутарга тариалах, усан тэжээврийн ерөнхийлсөн үйлдвэрлэл нь усан бүтээгдэхүүний аж ахуйн салбарын ханган нийлүүлэлтийн талын бүтцийн чанартай шинэчлэлд түлхэц өгч, зах зээлд нийцсэн экологийн болон өндөр чанартай олон тооны усны бүтээгдэхүүнээр хангасан байна. Мэдээгээр: Хятад улсын тутарга, сам хорхойн гол үйлдвэрлэлийн бүс нутаг нь Хөх мөрний дунд ба доод урсгалын тэгш тал бүхүй бүс нутагт голчлон тархсан байдаг. "13-р таван жилийн төлөвлөгөө"-ний эцэст тутарга, сам хорхойн үйлдвэрлэлийн талбай, усны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ тус тус 18.92 сая мү, 2.0623 сая тонн болсон. Эдгээр нь улсын тутарга, загасны аж ахуйн ерөнхийлсөн үйлдвэрлэлийн талбайн 49.22 хувь, усан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 63.38 хувийг эзэлж байгаа юм.
“Хоол хүнсний аз жаргал”-ыг хүндэтгэхүй
2022-06-30 17:18
“Хоол хүнсний аз жаргал”-ыг хүндэтгэхүй
Зохиогч: Нийтлэл: ЧАН ЧИНЬ, Е ЧУАНЬЗЭН, ХҮ ЖИН-И, Ү ЖЮНЬ
Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : СОЛОНГО СЭТГҮҮЛ
Дэлгэрэнгүй үзэх
