
Хятад Монголын олон улсын морин спорт, урлагийн сууринг шинэчлэх төслийн ажлын төгсгөлийн хэсгээс Зургийг: ШЭНЬ ЮЙКҮН
Ажилтнууд маш завгүй ажиллаж, суурингийн дөрвөн талаар эртний загварын барилгын ханыг сүдэрлүүлэн босгосон бөгөөд үзэмж байдал нь өнгөрсөн жилийнхээсээ гайхалтай, сүрлэг болсон байна. Хотын Аялал жуучлалын товчооны хариуцлагатай албаны хүний танилцуулхаар, гадуур хүрээлж байгаа хана хэрмийн зохион байгуулалт нь үндсэндээ дуусч, төслийн ажлын 80-аас илүү хувийг дуусгах ба тайзны чимэглэл, гэрэлтүүлгээ ид захиалж байгаа юм байна. Жүжигчид, морин спортын багийнхан "Тэнгэрлэг домог" томоохон түүхэн сэдэвт жүжгийн бэлтгэл ажлыг хийж байна. Энэхүү жүжиг 7-р сарын 1- нээс эхлэн үзэгчидтэй золгож эхэлсэн.
Энэ жил Эрээн хот Өвөр Монголын аялал жуучлалын салбарын хөгжлийн бодлогын дагуу нөөц баялгийн давуу талаа идэвхтэй хөгжүүлэн, аялал жуулчлалын төлөвлөлтөө бүрэн нэгтгэх, аялал жуулчлалын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг чангатгаж, аялал жуулчлалын олон төрлийн бүтээгдэхүүнийг бүтээж, аялал жуулчлалын зах зээлийн хяналт шалгалт болон аялал жуулчлалын сурталчилгаа зэрэг талын ажлыг чармайн хийж, аялал жуулчлалын хөгжлийн шинэ загварыг идэвхтэй бүтээн байгуулсан байна.
Хятад, Монголын олон улсын морин спорт, урлагийн суурин нь манай хотын шинэчлэн байгуулсан аялал жуучлалын суурин, аялал жуучлалын баазыг шинэчлэн шат ахиулах чухал төслийн нэг болно. Энэхүү төсөл нь нийт талбай нь 26.7 мянган метр2, 2016 онд 11000 метр2 бүхий тоглолтын талбай ба 700 метр2 бүхүй үзэгчдийн талбайг барьж дуусган ашиглалтад оруулсан байна. Түүхэн сэдэвт томоохон хэмжээний жүжиг "Чингис хааны догшин хар сүлд" нь өнгөрсөн жил энэ сууринд тавигдаж, чадварлаг гайхамшигт дүр бүтээлт нь хотын иргэдийн өндөр үнэлгээг хүртсэн байна. Улам олон үзэгчдийн сонирхлыг татахын тулд 2017 онд 25 сая юаний хөрөнгө оруулан тоглолтын талбайг хүрээлэн дөрвөн талаар нь эртний загварын хана хэрэм босгон байгуулж, дуугаралт, гэрэлтүүлэг, тайзны чимэглэл, жүжигчдийн хувцас засалт зэрэг тал дээр шинэчлэн өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна. (Нийтлэлийг: ШЭНЬ ЮЙКҮН)
