solongonews
Хүсэл зоригийг хөвчилсөн хөгжил дэвшлийн ул мөр
2017-08-08 10:28
70 жилийн агуу хөгжлийг дэлгэн, уудам талын том өөрчлөлтийг өгүүлнэ. Түмний маань анхаарлын төв болсон Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх чухал нэг агуулга болох “Сахин бараалж харилцан дэмжиж, эвлэлдэн тэмцнэм-Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойн баярыг тэмдэглэх концерт” 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн үдээс өмнө Өвөр Монголын Үзэсгэлэнгийн ордонд нээлтийн ёслолоо хийсэн байна.

Он жилүүдийн ул мөрийг тэмдэглэн харуулсан олон сайхан гэрэл зургууд болон сэтгэл догдлуулах үгс нь үзэгчдэд өнгөрсөн түүхийн улбааг дахин үзүүлж, эргэцүүллийн гүнд татаж байлаа. Үзэсгэлэнгийн ордны нэгдүгээр давхрын танхимд олон хүн сэтгэл төвлөрч сонирхохын зэрэгцээ гар утсаараа зураг авч дурсгал болгон үлдээнэ. 

Үзэсгэлэнгийн танхимд байрлуулсан “Таван сарын нэгний хурлын газар”-ын гэр дотор Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдах үеийн үнэтэй баримтат киног нэвтрүүлж, үзэгчид орж сонирхохын зэрэгцээ зураг татна. Кино сонирхож суугаа нэг буурал: “Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсанаар Өвөр Монголын үндэстнүүдийн ард түмнийг гаслан зовлонгоос чөлөөлөн аварч, анх удаа үнэнхүү эрх мэдэж эзэн суух түүхт хүслээ биелүүлсэн юм” гэж ярив. 

Хятад үндэстний 3000 өнчин хүүхэд ба монгол эхчүүдийн хооронд болсон орон нутаг, мах цус, үндэстнийг давсан агуу хайрын домог Өвөр Монголын тал нутаг тэрчлэн дэлхийд гайхагдсан юм. 

Өвөр Монголын тоочилсон цахилгаан загварын өмнө хэдэн үзэгч анхаарлаа төвлөрүүлэн харж зогсохдоо Өвөр Монголын цахилгаан хүчний хурдтай хөгжлийг өөрийн эрхгүй гайхан биширч байлаа. 70 жилийн хөгжлийн дагуу одод түгсэн цахилгаан гаргах өртөө Өвөр Монголын тал нутгийн бас нэгэн өвөрмөц сайхан үзэмж болсон аж.

70, 80-аад оны үеийн орон сууцанд хэрэглэж байсан эдлэл хэрэгслүүдийг хараад “Өмнө нь идэж өмсөхөө ч хангаж чадахгүй байсантай харьцуулбал бидний эдүгээ эдэлж хэрэглэж байгаа нь үнэхээр маш их өөрчлөгдсөн. Энэ бүхэн Намын төрийн бодлогын сайн, Өвөр Монголын Өөртөө Засах Орон  байгуулагдсанаас хойших 70 жилийн эдийн засаг нийгмийн хөгжлийн авч ирсэн хамгийн шууд шулуун ач тус юм” гэж нэгэн үзэгч сэтгэл догдлон ярина. 

Саяхан Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Монгол хэл утга зохилын тусгай мэргэжлээр төгссөн Сурга тус үзэсгэлэнгийн монгол хэлний тайлбарлагч юм. “Их сургуулиа төгсмөгц Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойн үзэсгэлэнд оролцож маш азтай байна. Үзэсгэлэнг сонирхохын зэрэгцээ Өвөр Монголын Өөртөө Засах Орны хөгжлийн амжилт бүтээлийг хараад сэтгэл маш догдолсон. Өөртөө Засах Орныхоо цаашдын хөгжил, агуу их Хятад улс бадран хөгжиж, баяжин хүчирхэгжихийг хүсэж байна” хэмээн ярьж байлаа.

Өнгө ялгаран мяралзсан гэрэл зураг, сүр далайцтай талбайд олон арван зочид үзэсгэлэнг сонирхож, тайлбарлагчийн сонирхолтой тайлбарыг сонсож, хөгжин цэцэглэсэн Өвөр Монгол, хичээн урагшилж байгаа Өвөр Монгол, Зол жаргалтай Өвөр Монгол, эв зохистой Өвөр Монгол, хүсэл бялхсан Өвөр Монголыг олж харах шиг боллоо. Энэ бол сэтгэл догдолсон ёслол төгөлдөр чуулган бөгөөд улс орноо хайрлах хүмүүжлийн хичээл болсон гэж үзэгчид илэрхийлж байлаа.

70 жилийн салхи шуургыг туулж, Намын төв хорооны бат чанга удирдлага болон Намын үндэстний тухай төрийн бодлогын гэрэл гэгээтэй туяан доор 25 сая үндэстнүүдийн ард түмэн хамтдаа дэмжиж, амар тайван, өрнөн хөгжиж баяжин хүчирхэгжсэн Өвөр Монгол Хятад улсын умард хилд сүндэрлэх нь лавтай гэдэгт хүмүүс итгэл дүүрэн байгаа ажээ.

Зохиогч: Хай Чуань
Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл