Агаарын бохирдол нэмэгдэж байна
2016-11-03 11:11
Хятадын Байгаль Орчныг Хамгаалах Яамнаас өчигдрийн мэдээлснээр 11-р сарын 3-6-ны өдрүүдэд Бээжин, Тяньжинь, Хэбэйгийн агаарын урсгал харьцангуй тогтвортой байж, зарим хот агаарын ихээхэн бохирдолтой болох ба Бээжин, Тяньжинь, Хэбэйгийн төв дунд хэсэг түүнчлэн Шаньши мужийн баруун хэсгийг хамарна. Байгаль орчны яам хяналт шалгалтын ажлын найман хэсгийг илгээж, орон нутгийн Засгийн газрын агаарын бохирдлын онц байдлыг зохицуулах арга хэмжээний талаар шалгалт хийж байна.

Ажлын хэсэг агаарын бохирдлын онц байдлыг зохицуулах байдалд голлон шалгалт хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлсэн эсэхийг тухайн газар дээрээс нь шалгана. Үүний зэрэгцээ Бээжин хотын машины утаанаас үүссэн бохирдол их байгаа асуудалтай холбогдуулан Байгаль орчны яамнаас 3 ажлын хэсэг гаргаж, Бээжин хотын байгаль орчныг хамгаалах газартай хамтран том оврын дизель түлшээр явдаг машин хортой хийг хэт ялгаруулах асуудалд тусгай шалгалт хийнэ.
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
