solongonews
Брэндээр гоёх хөдөө орон нутаг
2020-07-01 16:14
Зуны наран дээрээс төөнөж, цаг агаар халуун. Бугат хотын Чинь Шань дүүргийн Өвөр Монголын Лү И Мэй Жюй гэрийн тавилгын компанийн модны үйлдвэрийн тасгаас машины хүнгэнэх дуу тодхон сонсогдоно.

Шир суулгах UV үйлдвэрийн тасагт Эл Хайхо тосгоны Шинь Лү ажилчдын хамт шир суулгах ажлаа хийж байлаа. Шир суулгах ажил нь тэргүүний зэргийн мэргэжилтэй ойртох ажил болохоор саяхан их сургуулиа дүүргэн нутаг буцан ажил хийх санаатай байсан Шинь Лүгийн санаанд багтаж байлаа. Тус тосгонд Шинь Лүтэй адил тосгондоо буцаж ирэн ажил хийх залуус олон бий. Ингэснээр тосгоны хамтарсан аж ахуйг хөгжүүлэх болжээ.


Эл Хайхо тосгонтой нэг л гудам алслах мөнгөн дархны Юао Зи тосгон ч Эл Хайхо тосгонтой адил хамтарсан аж ахуйд түшиглэн хавтас боловсруулах аж ахуйг хөгжүүлсэн.

Нутагтаа буцан ирсэн Дү Рүйфэн тосгондоо "И Зижиа модны үйлдвэр"-ийг байгуулж, тосгоныхоо шилдэг залууст ажил олгож, хол ойрдоо алдартай баяжих замд дагуулагч нэгэн болсон байна.

Чин Фү суурингийн дарга Лиү Е: "Хөдөө тосгоны хамтарсан аж ахуйг хөгжүүлэх нь ядуурлаас гарах чухал арга замын нэг. Тус сууринд услалтын тариагүй, багийн иргэдийн орлого нь тогтвортой бус байдаг. Бид  тосгоны адил бус нөхцөл байдлыг үндэслэн, онцлог аж үйлдвэрлэлийг зохистой төлөвлөж, тосгоны иргэдийн орлогыг нэмэгдүүллээ” хэмээн танилцуулж байлаа.
Эл Хайхо тосгоноос нэг километр зайтай байрлах Сайрын Тохой тосгон нь хол ойрдоо алдартай “Соргог цэцгийн тосгон” болно. Энд тосгоны хамтарсан аж ахуйгаас хөрөнгө оруулж, 360 мү газарт 202 суурь өндөр үр ашигтай хүлэмж байгуулж, тосгоны ард иргэд хүлэмжийн цэцэг, жимс, хүнсний ногоо зэргийг тарих, үзэж сонирхон өөрийн гараар түүж болдог байна. Эсвэл түрээслүүлсэн мөнгөө хурааж хуримтлуулах боломжтой юм. Энэ мэтээр тосгоны иргэдэд жилийн дундаж орлогыг 2500 юаниар нэмэгдүүлсэн байна.

Жан Элрүй хоёр хүүхдийн ээж. Тэрээр ногооны хашаанаасаа жилд 20 мянган юанийн орлого олохоос гадна хүлэмжид ажил хийн сар бүр 3000 гаруй юанийн цалин авахын дээр ургамал тарих, арчлан арга мэргэжлийг суралцаж байна. “Ядардаггүй, санаа амар, хүүхдэдээ ч цаг зав гаргах боломжтой үнэхээр сайхан ажил” гэж Жан Элрүй сэтгэл хангалуун ярьж байлаа.

“Өмнө нь шороон гэр шавар ханзтай байсан. Одоо Европ маягийн байшинтай боллоо. Эл Хайхогийн аж ахуй нь орлогын нэмэгдлийг дэмжиж, Сайрын Тохой тосгоны 100 мү хүлэмжийн бүтээгдэхүүн Өвөр Монголын бүх газарт борлуулагдаж байна. Хамтарсан аж ахуйг хөгжүүлж чинээлэг нийгмийг биелүүлэхэд Чин Фү суурин онцлог аж ахуйг хөгжүүлэн үлгэр жишээ болсон" гэж тосгоны иргэд танилцуулах болов.

Зохиогч: Юй Тао, Хойт-Улс
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл