Хятадын Сангийн яам 03-р сарын 18-ны өдөр 2021 оны эхний хоёр сарын бүх Хятадын улсын нэгдсэн төсвийн нийт орлого, зарлагын байдлыг танилцуулсан байна. Эдийн засаг тогтвортой сэргэн хөгжсөн ба өнгөрсөн оны мөн үеийн орлого багатай байдалтай холбогдуулан энэ оны эхний хоёр сарын Хятад улсын нэгдсэн төсвийн нийт орлого 4 180,5 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 18,7 хувиар өссөн байна. Тодруулбал улсын төсвийн орлого 2045,8 тэрбум юань болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 18.7 хувь өсчээ. Орон нутгийн төсвийн орлого 2134.7 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 18.7 хувь өссөн байна.
Энэ оны 01-ээс 02-р сарын улсын нэгдсэн төсвийн нийт зарлага 35,533.3 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 10.5 хувиар өссөн байна. Салбарын хувьд хэд хэдэн гол зардлууд хурдтай өсч, үүнээс боловсрол, нийгмийн хамгаалал, ажил эрхлэлт, эрүүл мэндэд зарцуулсан зардал өнгөрсөн оны мөн үеэс 16.2, 10.5 ,13.2 хувиар өссөн байна.
