Өвөр Монгол 2020 онд 7270 албан ажилтан элсүүлнэ
2020-06-11 16:03
Өвөр Монгол 2020 онд 7270 албан ажилтан элсүүлнэ.
Албан ажилтны хууль болон албан ажилтан элсүүлэх тогтоолыг үндэслэн ӨМӨЗО-ы албан ажилтны товчооноос “ӨМӨЗО-ы нам засаг олон нийтийн байгууллагын 2020 оны албан ажилтныг шалган элсүүлэх товч дүрэм”-ийг тогтоож нийтлэв.
Энэ удаад Өвөр Монгол нийт 7270 албан ажилтан шалган элсүүлэхээр төлөвлөж, шалгуулагчид 06-р сарын 15-ны өдрийн 09:00 цагаас 06-р сарын 21-ний өдрийн 17:00 цаг хүртэл сайтаар (http://www.impta.com) бүртгүүлэх юм. Аюулгүй байдлыг хамгаалах ажлын байрны шалгалт нь 2020 оны 07-р сарын 25-ны өдрөөс 26-ны өдөр хүртэл явагдаж, бусад ажлын байрны шалгалт 2020 оны 08-р сарын 22-ны өдөр явагдахаар болов.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын сүлжээ
Дэлгэрэнгүй үзэх
