solongonews
Хятад улсын сүүний төрлийн бүтээгдэхүүн дэлхийд гуравдугаар жагсаж байна
2018-08-24 09:16
Хятад улсын сүүний төрлийн бүтээгдэхүүн дэлхийд гуравдугаар жагсаж байна.

Хятад улсын сүүний аж ахуйн холбоо хийгээд Тариалан хөдөө аж ахуйн яамны сүү, сүүн бүтээгдэхүүний чанарын хяналт шалгалтын төв (Бээжин) нь 08-р сарын 22-ны өдөр хяналт шалгалтын үр дүнд нийтлэв. Үүнд: “Хятад улсын сүүний аж ахуйн чанарын тайлан (2018)”-д тодруулснаар Хятад улсын сүүн бүтээгдэхүүний гаралт тогтвортой байгаа бөгөөд 2017 онд Хятад улсын хэмжээнд сүүний төрлийн гаралт 36.552 сая тоннд хүрч, дэлхийд 3-рт орж байна гэжээ. Мөн энэ нь дэлхийн нийт гаралтын 4.5 хувийг эзэлсэн байна. Тэр дундаа сүүн бүтээгдэхүүний гаралт 36.552 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 4.2 хувиар нэмэгдсэн байна.


Одоогоор 100-аас дээш саалийн үнээтэй томоохон мал аж ахуйн талбай 58.3 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеэс 6 нэгжээр нэмэгдэв. Томоохон мал аж ахуйн талбай нь бүгд автоматаар сааж, чанарын аюулгүй байдлын хяналт шалгалтын талд үр дүнтэй болсон байна. Үргэлжлэн 9 жил түүхий сүүний чанарын аюулгүй байдлын хяналт шалгалтын төлөвлөгөөг хэрэгжүүлж, 2017 онд 23 мянган хэсэг түүхий сүүнээс дээж авч хяналт шалгалт хийжээ. Мөн импортлох сүүний бүтээгдэхүүнд чанга хяналт шалгалт хийж, 244 бүлэг бүтээгдэхүүний импортлох зөвшөөрлийг буцаах болон шийдэхийг шаардсан байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : www.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл