solongonews
Уянгын уран бүтээлийн үзэсгэлэн болж байна
2018-05-18 16:17
Шилийнгол Ажил мэргэжлийн дээд сургуулийн орчин үеийн уран зургийн бүтээлийн үзэсгэлэн болон Олон улсын урлагийн эрдэм шинжилгээний судалгааны хурал 05-р сарын 14-нд Шилийнхот болов.

Үзэсгэлэнгээр Шилийнголын Ажил мэргэжлийн дээд сургуулийн багш Уянгын Монгол Улсын СУИС-д суралцаж байхдаа бүтээсэн 200 гаруй бүтээл дэлгэгдсэн бол мөн онцгой урилгаар цөөн  уран бүтээлчийн бүтээлийг олны хүртээл болгов.  Уянга багаасаа уран зурагт авьяастай, 2016 онд мэргэжил дээшлүүлэхээр Монгол Улсын СУИС-д магистрын зэрэг хамгаалж, хичээлийн хажуугаар хувийн уран бүтээлийн үзэсгэлэн гаргаж байсан бөгөөд Хятад, Орос, Монголын уран бүтээлчдын үзэсгэлэн, Цанчүн дахь олон улсын орчин үеийн урлагийн бүтээл, Хятад, Монгол, Оросын шаазан урлагийн бүтээлийн үзэсгэлэн зэрэгт амжилттай оролцож байв. 
Үзэсгэлэн  05-р сарын 14-нөөс 05-р сарын 29-ний өдрийг хүртэл Шилийнгол Ажил мэргэжлийн дээд сургуулийн Спортын ордонд дэлгэгдэх болно.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл