Хятад улсын газрын тос, байгалийн хийн хайгуул, ашиглалтын салбарт хэрэгжүүлж буй “Гүний худгийн төсөл” шинэ амжилт тогтоов. Таримын хотгорт байрлах Шунбэй-84 налуу худгийн босоо өрөмдлөгийн гүн 8937.77 метрээс давж, одоогоор Азийн хуурай газарт 1000 тоннын хүчин чадал бүхий хамгийн гүн цооног боллоо гэж Хятадын нефьтийн Sinopec компани мэдээллээ. Одоогийн байдлаар Шунбэй газрын тос, хийн талбайд 8000 метрээс дээш босоо гүнтэй 49 худаг \цооног\ байгаа бөгөөд 400 сая тонн геологийн нөөцийг нотолсон байна.
Шунбей-84 цооног нь Шунбэй газрын тос, хийн талбайгаас өдөр бүр 1000 гаруй тонн газрын тосны эквивалент олборлосон 22 дахь цооног юм. Энэ цооног нь асар их чадавхтай, ирээдүйтэй.
Мянган тоннын худаг гэдэг нэр томьёолол нь өдөрт мянга гаруй тонн газрын тос, байгалийн хий олборлох хүчин чадалтай цооног гэсэн үг юм. Шунбэй-84 налуу худгийг хэмжин туршихад өдөрт 496.4 тонн түүхий тос, 653 мянган шоо метр байгалийн хий олборлож байгааг тогтоосон байна.
