- Өнгөрсөн 50 жилийн хугацаанд Герман, Хятад хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагаа амьд эрч хүч ба нөөц боломжийн асар том хүчинийг харуулж, хоёр талын хөгжилд хүчтэй түлхэц өгсөн байна гэж Германы Эдийн засгийн хөгжил, гадаад худалдааны холбооны дарга Михаэль Шуманн ярилцлага өгөх үеэр:
- Германы Холбооны Статистикийн Хорооны бүртгүүлээс үзэхэд Хятад улс зургаан жил дараалан Герман улсын хамгийн том худалдааны түнш болж, хоёр орны эдийн засаг, худалдааны салбар дахь хамтын ажиллагаа нягт харилцаатай байна гэсэн байна.
Шуманн:
Герман, Хятадын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа нь харилцан бие биенээ дээд хэмжээнд нөхөж, хамтын ажиллагааны олон салбарыг хамарсан байна. Сүүлийн жилүүдэд хоёр тал шинэ эрчим хүч, ногоон эдийн засаг, дижитал эдийн засаг зэрэг салбарт хамтын ажиллагааг идэвхтэй судалж, үйлчилгээний худалдаа эрчитэй хөгжиж байна. Үүнчлэн Герман Хятад хоёр улс эдийн засгийн даяаршил, худалдааны тав тухтай боломжийг хангаж, нэг талт үзэл, ивээх үзлийг эсэргүүцэж, олон салбар дахь эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлэхийг хичээж байна гэж тэмдэглэсэн байна.
Ковид-19 цар тахлын нөхцөл байдалд, Герман Хятадын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа өсөх хандлагатай байна. Хятадын 4 дэх удаагийн олон улсын импортын экспод Герман улс нийт 41 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий үзэсгэлэнд176 аж ахуйн нэгж оролцосон нь тоо ба талбайн хэмжээ зэрэг талааар Европын холбооны гишүүн орнуудын дунд дөрвөн жил дараалан нэгдүгээрт жагсагдаж байгаа бөгөөд санаачлагатай өртөг 16.9 тэрбум ам.долларт хүрсэн байна. "Хятадын эдийн засаг амьд эрч хүчийг харуулсан байдалд Германы аж ахуйн нэгжүүд Хятадын гадаад нээлтийн тохиолыг ашиглан Гарман Хятад хоёр орны харилцааг түлхэн ахиулах төдийгүй Европын холбоо ба Хятадын хоорондын харилцааг цаашид хөгжүүлэх болно.
Герман, Хятад хоёр орны эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа өргөн цар хүрээтэй байна гэж Шуман үзэж байна. "Ковид-19 цар тахлын эсрэг тэмцэлд Хятад улс дэлхий дахинд үнэ цэнэтэй туршлага хангаж, олон улс оронд вакцины дэмжлэг үзүүлсэн бөгөөд Хятадын оюун ухаан, Хятадын арга бодлогыг бусад орнуудад хуваалцсан байна" гэжээ. Герман, Хятад хоёр орон нягт харилцаагаа ямагт хадгалж, эмнэлгийн материал зэрэг салбарт идэвхтэй хамтран ажиллах бөгөөд цар тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянан шалгалтын нөхцөл байдалд хоёр улсын хоорондын хүмүүнлэгийн харилцаа солилцоог илүү хялбар болгох болно. Хоёр талаараа мөн вакцины солилцоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, тахал өвчинтэй тэмцэх, вакциныг шударгаар түгээхэд чухал хувь нэмэр оруулахыг хэчээн ажиллах болно гэсэн байна.
Шуманн:
- Герман Хятад хоёр орон цаг уурын өөрчлөлт, байгаль орчныг хамгаалах зэрэг салбарт өргөн нийтлэг ашиг сонирхолтой байдаг. Эрчим хүчний салбарт Герман улс эрчим хүчний өөрчлөлтийг дэмжиж байгаа байдалд Хятад улс мөн ч "хос нүүрстөрөгч"-ийн зорилтыг биелүүлэхийн тулд эрчим хүчийг хэмнэн, ялгаруулалтыг бууруулах ажлыг идэвхтэй хийж байна. Герман, Хятад хоёр улс дахин сэргээх эрчим хүчийг хөгжүүлэхийн зэрэгцээ хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулж, ЕХ ба Хятадын дахин сэргээх эрчим хүчний салбарт хамтын ажиллагааны шинэ жишиг тогтоохыг эрмэлзэж байна гэж илэрхийлсэн байна.
Шуманн Хятад улс дэлхийн ядуурлыг бууруулах хөгжилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэв. Тэрээр:
- Хятад улс ядуурлын асуудлыг түүхэн чанартай шийдэж, бусад орны ядуурлыг бууруулахад дэмжлэг үзүүлсэн. НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд идэвхтэй тус дөхөм үзүүлсэн юм. Хятад улс ядуурлыг бууруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ, байгаль орчныг хамгаалах, цаг уурын өөрчлөлтийг зохицуулах зэрэг асуудлаар олон улсын хамтын ажиллагааг идэвхтэй хэрэгжүүлж, дэлхийн хамтын хөгжлийг эрчимтэй ахиулсаар ирсэн. "Хятад улс бол дэлхийн хэмжээнд тулгамдаж буй эдгээр асуудлын хувьд зайлшгүй чухал түнш юм хэмээн илэрхийлсэн байна. Герман, Хятад хоёр орны хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх нь Герман, Хятад, ЕХ ба Хятад хоёр орны харилцааг хөгжүүлэх шинэ боломжийгг хангаж, дэлхийн энх тайван, тогтвортой байдалд эерэг энерги оруулах болно гэж хэллээ.
