solongonews
Жирэмсэн эхчүүд өвлийг өвчингүй давах жор
2015-12-28 18:21
Хөл хүнд эхчүүд маань хэдхэн сарын дараа мэндлэх бяцхан үрээ хүлээх энэ мөчид өвөл айсуй. Утаа тортог, агаарын бохирдол, хүйтэн цаг уур гээд энэ улирлыг давахад багагүй хичээл зүтгэл ээжүүдээс маань шаардагддаг билээ. Би ч ялгаагүй дүн өвлөөр үрээ тээж байсан болохоор өөрийнхөө багахан туршлагаас ээжүүдтэйгээ хуваалцъя.
Хөл хүнд эхчүүд маань хэдхэн сарын дараа мэндлэх бяцхан үрээ хүлээх энэ мөчид өвөл айсуй. Утаа тортог, агаарын бохирдол, хүйтэн цаг уур гээд энэ улирлыг давахад багагүй хичээл зүтгэл ээжүүдээс маань шаардагддаг билээ. Би ч ялгаагүй дүн өвлөөр үрээ тээж байсан болохоор өөрийнхөө багахан туршлагаас ээжүүдтэйгээ хуваалцъя. 
 
Эмчийн хяналтыг бүү хойшлуул
Хамгийн түрүүнд эмчийн хяналтанд аль болох эрт орох хэрэгтэй. Ингэснээр эмчээс хүүхдэдээ хэрэгтэй төрөл бүрийн зөвлөгөөг цаг алдалгүй авахаас гадна өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалахад нэн тустай шүү. 
 
Хоолоо сайн ид, сайн амар 
Эрс тэс уур амьсгалтай манай улсад эрүүл байх хамгийн эхний алхам бол мэдээж шим тэжээл сайтай хоол хүнс, сайн амралт. Болж өгвөл шөлтэй хоол, мах, өндөг, дүпү зэрэг уураг тэжээл ихтэй хүнсийг сонгоорой. Мөн мэдээж шингэн зүйл сайн уух хэрэгтэй. Дараагийн чухал зүйл нь сайн амралт. Шөнө аль болох сайн амрахын тулд ажил, сургуулиа тарж ирээд хөлөө сойж хэвтэх, хөлөө бүлээн усанд дүрэх зэргээр алжаалаа тайлаарай. 
 
Жоргүй эм хор гэдгийг сана 
Жирэмсэн эхчүүд эмийн хэрэглээндээ маш анхааралтай байх хэрэгтэй. Таны уусан ганц эм л тээж буй хүүхдийн тань эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй. Тиймээс эм уухын өмнө заавал хяналтын эмчээсээ зөвлөгөө аваарай. 
 
Ханиадыг дарах эмгүй аргуудыг сонго 
Өвлийн улиралд хаа сайгүй л ханиад байдаг. Тиймээс жирэмсэн эхчүүд маань зурагтаар сурталчилдаг элдэв ханиадны эмийг дур мэдэн сонгож өөртөө эрсдэл бүү үүрээрэй. Үүний оронд ханиадыг дарах эмгүй эмчилгээг сонго. Тухайлбал, аньсны ханд уух, чацарганын шүүс бэлтгэж уух, халуун усанд хөлөө дүрэх, олон хүнтэй газар явахдаа Оксолины мазь хамартаа түрхэж бактериас хамгаалагдах зэрэг аргуудыг хэрэглээрэй. Мэдээж, даарахгүй байх нь хамгийн чухал. Хөөрхөн харагдах гэж байгаа нь энэ гээд нимгэлээд байвал хэвлий дэх үр тань ч даарна гэдгийг бүү мартаарай. 
 
Монголхатагтай 
 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл