solongonews
Бууцайн ач тус
2019-04-17 16:38
Бууцай нь К, А, С амин дэм болон лютеин, зеаксантин зэрэг нөсөөт бодис агуулдаг.

Бууцай нь К, А, С амин дэм болон лютеин, зеаксантин зэрэг нөсөөт бодис агуулдаг. К амин дэм нь ой санамжид хамгийн сайн нөлөө үзүүлдэг бөгөөд эсийн үйл ажиллагаа болон бүтцэд нэн чухал шаардлагатай өөх тос нийлэгжихэд оролцдог.

А,С аминдэм нь уураг тархины үйл ажиллагааг сайжруулж, үрэвслийг устгаж, дархлааг дэмждэг. Лютеин болон зеаксантин нь нүдний хараанд тустай ба муудахаас сэргийлдэг юм. Зеаксантин хүний нүдний торон бүрхэвчид хадгалагддаг бол лютеин нь ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнд л агуулагдаж байдаг. Тэр дундаа бууцайнд хамгийн их байдаг. Та бууцайг шинээр нь салатанд хийж хэрэглэх нь зохимжтой. Өдрийн хэрэглээний норм хэмжээ нь 100-150 грамм юм.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл