solongonews
Хятад, Монгол, Оросын хотын хөлбөмбөгийн нөхөрсөг тоглолт болно
2023-12-18 23:09
Хятад, Монгол, Оросын хотын хөлбөмбөгийн нөхөрсөг тоглолт болно.

        Хятад, Монгол, Оросын хотын хөлбөмбөгийн нөхөрсөг тоглолт 2023 оны 12-р сарын 19-нөөс 21-ний хооронд Хятадын Бугат хотод  болох гэж байна. Энэхүү тоглолтыг Хятадын Бугат хотын хөлбөмбөгийн холбооноос санаачлан, Монгол Улсын Улаанбаатар хотын хөлбөмбөгийн холбоо, ОХУ-ын Улаан-Үд хотын хөлбөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулж буй олон улсын тоглолт юм.

        Хятад, Монгол, Оросын хотын хөлбөмбөгийн анхны нөхөрсөг тоглолт нь насанд хүрэгчдийн дунд явагддаг бөгөөд Монголын үндэсний хөлбөмбөгийн холбооны баг, Улаанбаатар супер дайчид баг, Улаанбаатар хөдөлмөрийн баг, ОХУ-ын Улаан-Үд Нисдэг шонхор баг, Өвөр Монголын Тал нутаг дээр нисдэг баг, Өвөр Монголын Хун Шаньжюнь баг зэрэг 12 багийн 156 тоглолч, гадаадын 10 айлчлалын албан тушаалтан, 30 шүүгч болон ажилтныг хамардаг. 

        Тоглолтын үеэр уулзалтад оролцож буй бүх талууд “Хятад, Монгол, Оросын хотдуудын  найрамдлын хөлбөмбөгийн холбооны стратегийн хамтын ажиллагааны гэрээ”, “Хятад, Монгол, Оросын хотын хөлбөмбөгийн нөхөрсөг тоглолтын санамж бичигт” гарын үсэг зурж, цаашдын тэмцээнүүдийг эл улс орны хотуудын хооронд тасралтгүй, ээлжлэн зохион байгуулан, мөн залуучуудын тэмцээний төрлийг аажмаар нэмж, эл орны залуу тамирчдын хоорондын олон улсын солилцоо, нөхөрлөлийг нэмэгдүүлэх юм. 

Зохиогч: ЧҮНЬ ЯНЬ, ЮЙ ЛИЧЮНЬ
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл