solongonews
Хятад, Монгол, Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны форумын хэвлэлийн бага хурал боллоо
2016-09-02 19:46
Хятад, Монгол, Орос гурван улсын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны Эрээн хот дахь форумын хэвлэлийн бага хурал өнөөдөр үдээс хойш боллоо.

      

        Хятад, Монгол, Орос гурван улсын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны Эрээн хот дахь форумын хэвлэлийн бага хурал 9 дүгээр сарын 2-ны өдөр боллоо. Хэвлэлийн бага хурлын үеэр хэвлэлийн төлөөлөгчид сэтгүүлчдэд хандан Эрээн хотын худалдаа эдийн засаг, хөрш орны хамтын ажиллагаанд үзүүлж буй үр дүнг танилцуулсан байна. Тус форум нь 5 өдрийн хугацаатай үргэлжлэх бөгөөд маргааш үдээс өмнө форумын нээлт болно. “Эдийн засгийн коридорыг хамтдаа байгуулан, хөгжлийг ахиулъя” уриан дор зохион байгуулагдаж буй энэ удаагийн форум нь Эрээн хот, Шилийнхот, Авга хошуунд тус тус зохион байгуулагдах юм.

        Мөн форум нь бүс нутгуудын дэд бүтцийн холболтыг ахиулах, боомт болон худалдаанд хялбар үйлчилгээ үзүүлэх, соёл, аялал жуулчлал, боловсрол, банк санхүү зэрэг олон талын хамтын ажиллагааны ойлголтод хүрэх аж.

 

Зохиогч: Банди, Буянхишиг
Найруулагч: Bandi
Эх сурвалж : solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл