Үл хөдлөх хөрөнгийн магнат, "Dalian Wanda” группын ерөнхийлөгч Ван Зеньлинь 32.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр Хятадын тэрбумтнуудын жагсаалтын тэргүүлсэн байна.
Удаах байранд "Alibaba” группын тэргүүн Жек Ма-гийн хөрөнгийн хэмжээ өнгөрсөн оныхоос 41 хувиар өссөн дүнгээр бичигджээ. Жек Ма 30.6 тэрбум ам.долларын хөрөнгөтэй аж.

АНУ-ын "Forbes” сэтгүүлээс гаргадаг баячуудын жагсаалттай адилтгаж болох Хятадын тэрбумтнуудын жагсаалтыг "Hurun” сэтгүүл 18 жилийн өмнөөс жил тутам гаргаж эхэлсэн юм.
Хятадын тэрбумтнуудын ихэнх нь Бээжин, Шэньжэнь, Шанхай болон Ханжоу хотод амьдардаг байна.
Харин "Forbes” сэтгүүлээс гаргасан дэлхийн тэрбумтнуудын жагсаалтыг "Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс 75 тэрбум долларын хөрөнгөтэйгөөр тэргүүлсэн бол Италийн "Zara” брэндийг эзэмшигч Амансио Ортега, хөрөнгө оруулагч Уоррен Баффет нар жагсаалтын хоёр, гуравдугаарт бичигдсэн юм.
