Хятад улсын дарга Ши Жиньпин 09-р сарын 26-нд 2021 оны Дэлхийн интернэтийн хурлын Үжэний дээд хэмжээний чуулганд баярын цахилгаан илгээлээ.
Ши Жиньпин онцлохдоо "Дижитал технологи нь хүн төрөлхтний эдийн засаг, улс төр, соёл, нийгэм, экологийн соёл иргэншлийн бүхий л салбар, үйл явцыг бүхэлд нь шинэ ойлголт, бизнесийн шинэ хэлбэр, шинэ загвараар бүрэн нэгтгэж, хүний үйлдвэрлэл, амьдралд гүн нөлөө үзүүлсээр ирсэн юм. Өнөө цагт дэлхийн зуун жилд тохиолдоогүй өөрчлөлт хувиралт, 100 жилд тохиолдоогүй цар тахал давхацсанаас олон улсын хамтын нийгэмлэг хүчээ нэгтгэж, мэдээлэлжүүлэлт, дижиталчлал, сүлжээ, ухаалаг хөгжлийн чиг хандлагыг даган мөрдөж, боломжуудыг ашиглаж, тулгараад байгаа сорилтуудыг даван туулах ёстой" гэжээ.
Ши Жиньпин онцлохдоо "Хятад улс дэхийн улс орнуудтай хамтран хүн төрөлхтний хөгжил дэвшилд хүрэх түүхэн хариуцлагыг хамтдаа хүлээхэд бэлэн байгаа бөгөөд дижитал эдийн засгийн эрч хүчийг дайчилж, засгийн газрын үр нөлөөг дээшлүүлж, нийгмийн орчныг сайжруулж, хамтын ажиллагааны загварыг бий болгож, аюулгүй байдлын бүрхэвчийг бий болгон, соёл иргэншил бүх улс орны ард түмэнд үр өгөөжөө өгч, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахыг ахиулах болно" гэжээ.
