Хятад улс сүүлийн жилүүдэд татварын хөнгөлөлтийн бодлогоо тасралтгүй сайжруулж, татварын хөнгөлөлтийн ахицыг түргэтгэсэн нь гадаад худалдааг тогтворжуулахад эерэг үүрэг гүйцэтгэсэн юм. Хэдхэн хоногийн өмнө хуралдсан Төрийн зөвлөлийн байнгын хурлаар экспортын татварын хөнгөлөлт зэрэг бодлогын дэмжлэгийг цаашид нэмэгдүүлэхээр шийдсэн байна.
Хятадын Татварын ерөнхий газар, Нийгмийг аюулаас хамгаалах яам зэрэг 10 газар хамтран 04-р сарын 20-ны өдөр "Экспортын татварын хөнгөлөлтийн дэмжлэгийг цаашид эрчимжүүлж, гадаад худалдааны тогтвортой хөгжлийг дэмжих тухай мэдэгдэл" (цаашид "Мэдэгдэл" гэж товчилно.)-ийг нийтэлжээ. Уг мэдэгдэлд,экспортын татварын хөнгөлөлтийн хүртээмжтэй ашиг тусыг тодорхой болгож, илүү сайн ашиглах олон улсын дүрэм журмыг боловсруулж, бодлогын шударга байдал, үр дүнтэй байдлыг ханган, гадаад худалдааны бизнесийн орчныг олон талаас нь оновчтой болгож, гадаад худалдааны аж ахуйн нэгжүүдэд хүндрэлийг хөнгөвчлөх болон импорт, экспортын үйл ажиллагааны тогтвортой хөгжлийг дэмжих тухай тодорхой тогтоосон байна.
Татварын ерөнхий газрын орлогч дарга Ван Даошүгийн хэлснээр:
- "Мэдэгдэл"-д гурван чиглэлээр 15 арга хэмжээ багтсан бөгөөд эдгээрийг "гурван талын агуулгад анхаарал хандуулж, гурван талаар хүчин чармайлт гаргах " гэж дүгнэж болно гэжээ. Үүнд нэг нь бодлогын дэмжлэгтэйгээр татварыг хөнгөвчилж, экспортын аж ахуйн нэгжүүдийн дарамт учруулах хүндрэлийг бууруулах явдал юм.Нөгөө нь тохиромжтой татварын хөнгөлөлтөд анхаарлаа хандуулж, хөрөнгийн урсгалын үр ашгийг дээшлүүлэхийг хичээх явдал юм.Хамгийн эцэст нь гадаад худалдаа эрхлэх орчныг оновчтой болгоход анхаарч, гадаад худалдааны тогтвортой хөгжлийг ахиулахыг хичээх явдал болно.
Сүүлийн жилүүдэд Татварын ерөнхий газар холбогдох газруудтай хамтран экспортын татварыг хөнгөлөх ажлыг түргэтгэх, экспортын аж ахуйн нэгжүүдийн итгэлийг нэмэгдүүлэн,гадаад худалдааны экспортын эрч хүчийг бэхжүүлэхийн тулд бодитой, үр дүнтэй цуврал арга хэмжээг авч хамтран ажиллаж байна. Тоо баримтаас харахад 2016-2021 он хүртэл нийт 8.75 их наяд юанийн экспортын татварын хөнгөлөлт (чөлөөтөл) үзүүлж, жилийн дундаж өсөлт 7.32 хувь нэмэгдсэн нь гадаад худалдааны зах зээлийн гол цогцод илүү сайн үйлчилж, худалдааны үр ашгийг дээшлүүлж,хөрөнгийн эргэлтийг хурдасгаж, гадаад худалдааны тогтвортой өсөлтийг илүү үр дүнтэй дэмжсэн явдал болсон байна.
Бодлогын хэрэгжилтийн хувьд, гадаад худалдааны экспортын байдал, макро хяналтын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, 2020 оны 03-р сарын 20-ны өдрөөс эхлэн нийт 1464 нэр төрлийн бүтээгдэхүүний экспортын татварын хөнгөлөлтийн хувь хэмжээг нэмэгдүүлэхээр Төрийн зөвлөлөөс шийдвэрлэжээ. Татварын ерөнхий газар нь Сангийн яам, Худалдааны яам болон бусад газруудтай хамтран хэрэгжилтийг шуурхай зохион байгуулж, аж ахуйн нэгжүүдэд бодлогын сурталчилгаа, зааварчилгааг цаг тухайд нь дамжуулсан байна.
2021 оны эцэс гэхэд нийт 94 мянган аж ахуйн нэгжид 37 тэрбум 700 сая юанийн экспортын татварын хөнгөлөлт үзүүлжээ. Үүний зэрэгцээ, Татварын газар нь санхүү, худалдаа, гааль болон бусад хэлтэстэй хамтран хил дамнасан цахим худалдааны жижиглэнгийн импортын туршилтыг иж бүрэн өргөжүүлэхийг идэвхтэй дэмжиж, хил дамнасан цахим худалдааны нэмэгдсэн өртгийн албан татварыг "тасалбаргүй татвараас чөлөөлөх" болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг баталгаажуулж байна. Үүний зэрэгцээ зах зээлийн худалдан авалтын худалдааны арга замыг экспортын НӨАТ-аас чөлөөлөх туршилт, гадаад худалдааны цогц үйлчилгээний аж ахуйн нэгжийн татварын хөнгөлөлт, бусад бодлого, арга хэмжээг ухамсартайгаар хэрэгжүүлсний улмаар гадаад худалдааны шинэ хэлбэр, шинэ загварт чиглэсэн бодлого, арга хэмжээнүүд нь экспортын өрсөлдөх чадварыг улам нэмэгдүүлж чадсан байна.
Үйлчилгээний арга хэмжээг оновчтой болгох, экспортын татварын хөнгөлөлтийн тав тухыг сайжруулах үүднээс татвар, худалдаа, гааль болон бусад газрууд хамтын ажиллагааг бэхжүүлж, мэдээлэл солилцох ажлыг хэрэгжүүлж, том датаг бүрэн гүйцэд ашиглаж,экспортын аж ахуйн нэгжүүдэд үйлчилгээ үзүүлж, ая тухтай байдлыг нэмэгдүүлсэн байжээ. Экспортын татварын буцаан олголтыг тайлагнах материалыг улам боловсронгуй болгож, зохицуулах журмыг хялбарчлан, тав тухтай үйлчилгээг нэмснээр гаалийн бүрдүүлэлтийн үр ашгийг дээшлүүлж, экспортын татварын хөнгөлөлтийн ахиц дэвшил үргэлжлэн нэмэгдэв.
Татварын буцаан олголтыг мэдүүлэх мэдээллийн дэмжлэгийг бэхжүүлэх, мэдлэгийг сайжруулах үүднээс Хятад улсын татвар, гааль болон бусад газар олон улсын худалдаанд экспортын татварыг буцаан олгох “нэг цонх”-ны үйлчилгээний ажлыг идэвхтэй сурталчилж, татварын буцаан олголтыг онлайнаар мэдүүлэх сувгийн тоог нэмэгдүүлсэн. Үүний зэрэгцээ хэлтсүүдийн хооронд мэдээлэл солилцох, системийн үйл ажиллагааг оновчтой болгох замаар аж ахуйн нэгжийн мэдүүлгийн үр ашгийг 30 орчим хувиар дээшлүүлж, татварын буцаан олголтын хяналт шалгалтын үр нөлөөг нэмэгдүүлсэн байна.
Үүнээс гадна,Хятад улс татварын луйврыг нарийн таслан зогсоож, татварын орчны шударга байдлыг сайжруулсан. 2018 оны 08-р сараас эхлэн Татварын ерөнхий газар нь Олон нийтийн аюулгүй байдлын яам, Гаалийн ерөнхий газар, Хятадын Ардын банктай хамтран хууль бус гэмт хэрэгтэй тэмцэх дөрвөн хэлтсийн ажлын механизмын үүргийг бүрэн гүйцэтгэсэн байна. Татварын луйвар зэрэг гэмт хэрэг үйлдэж, "хуурамч аж ахуйн нэгж", "хуурамч экспорт", "хуурамч мэдүүлэг"-тэй тэмцэх тусгай төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэхүү арга хэмжээнүүд нь татварын луйврын байнга, өндөр гарах хандлагыг үр дүнтэйгээр таслан зогсоосон ажээ. 2021 оны 10 дугаар сард Татварын ерөнхий газар нь ажлын механизмыг улам боловсронгуй болгоход манлайлан оролцож, Нийгмийг аюулаас хамгаалах яам, Ардын дээд прокурорын газар, Гаалийн ерөнхий газар, Хятадын Ардын банк зэрэг төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж, валютын захиргаа татварын хууль бус луйвартай тэмцэх зургаан хэлтсийн хэвийн ажлын механизмыг өргөжүүлж, цанд хяналт тавих байдлыг цаашид хадгалж, гэмт хэргийг таслан зогсоох арга хэмжээг чангатгаж, засаглалын үр нөлөөг нэмэгдүүлэхэд хичээн ажилласан болно.
