Энэ удаагийн чуулга уулзалт нь "Эв нэгдэлтэй байж, шинэ аянд тухлан, хамтын ажиллагааны шинэ ирээдүйг хуваалцъя" уриан дор өндөр чанартай бизнесийн орчныг бүрдүүлж, эдийн засгийн хөгжлийн шинэ эрч хүчийг идэвхжүүлэхэд анхаарч байна. Хурлаар "Нэг хотын хөгжил цэцэглэлт, Үхань дахь томилгоо" сурталчлах хурал, жижиг, дунд үйлдвэрүүдэд зориулсан дижитал хөгжлийг дэмжих хурал, хэмжилт үйлчилгээний жижиг, дунд үйлдвэрүүдэд зориулсан семинар, аж ахуйн нэгжийн инновацийг хуваалцах, солилцох зэрэг арга хэмжээ зохион байгууллаа. Хурлаар шинэ үеийн мэдээллийн технологи, автомашины үйлдвэрлэл үйлчилгээ, эрүүл мэнд, биотехнологийн иж бүрэн салбарыг хамарсан нийт 108 тэрбум 980 сая юаний хамтын ажиллагааны 103 төсөлд гарын үсэг зурсан байна. Энэ хурал мөн Хятадын хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгэмлэгээс ивээн тэтгэсэн онлайн ажилд авах тусгай арга хэмжээг эхлүүлж, 4 сая шахам хүнийг ажлын байраар хангаж, нийтийн хоол, үйлдвэрлэл, ложистик, жижиглэн худалдаа зэрэг салбарыг хамарсан онлайн ажилд 1.6 сая гаруй компани оролцсон байна.
Хятадын хувийн аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааны долдугаар бага хурал боллоо
2023-05-29 11:44
Хятадын хувийн аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааны долдугаар бага хурал 05-р сарын 26-наас 27-ны өдрүүдэд Хубэй мужийн Үхань хотод болж, тус хуралд бүх Хятадын 1700 гаруй хувийн бизнес эрхлэгч, мэргэжилтэн, эрдэмтэд оролцож, хамтын ажиллагаа, хөгжлийн шинэ гарцын талаар хэлэлцэв
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://finance.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх
